Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»П.Анужин: П үсгээр эхэлсэн хараалыг Монгол үгийн сангаас хөөе
Нийгэм

П.Анужин: П үсгээр эхэлсэн хараалыг Монгол үгийн сангаас хөөе

Урлаг Урлаг02/01/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
38ebaea35aa090c4e426078e667b1effbig4480093392017-01-02-16-44[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх.

Нөгөө дийлэнхи нь юу хэлж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л шүршиж яваа. Орос хэлийг гадарлахгүй нэгэнд утга юмыг нь орчуулаад юу хэлээд явааг нь хэлээд өгмөөр. Монгол хүн лав эх хэл дээрээ ингэж хараахгүй нь лав! Улс орон даяараа зүрх, тархинаас тээр дор орших, дорд далдын үгийг үг бүрийн голд шахуу хавчуулаад дуудаж тунхаглаад байхаар юу болох вэ?!!

Аливаа хүний үгийн сангаар олон зүйлийг хэмжиж болох мэт, үгийн сан бол тухайн хүний намтар гарвал, өсч тэлж, хүмүүжиж төлөвшсөн орчныг тэр чигт нь багтаан илтгэж байдаг жүжиггүй тусгал. Үгийн хүч боджин биелдгийг өвөг дээдэс минь “Амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн захиж үлдээснийг саная! Муу, муухай үгсийг хичээнгүйлэн үгийн сангаасаа хөөе! Болж бүтэж буйгаа бэлгэ ерөөл болгон хэлцдэг сар шинийн өдрүүдэд хүмүүс, нийгмийн харилцаа хэрхэн эердгийг нэг тунгаая!

Ганган залуус пэ- ээр чамирхан ярихыг, боловсролтой улс эхнэр хайртаа пэ-ээр хараан зүхэхийг, энгийн гудманд энэ үг хэрцэлдэн хээв нэг тэнэхийг харав. Энэ биш ээ!

П.Анужин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.