Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгээ тодрууллаа
Нийгэм

”Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгээ тодрууллаа

Урлаг Урлаг10/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1.jpg_500x5004583494252017-01-10-11-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
”Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгээ тодрууллаа
МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг "Монголын сайхан бичигтэн"  Улсын уралдаан 20 дахь жилдээ  шилдгүүдээ тодруулав. 

Биднийг нэгтгэж, эв эеэ хичээхийг үргэлж сануулж, нэгэн үндэстэн, тусгаар улс юм шүү гэдгийг хэл, соёл маань харуулж байдаг. 

“Монголын сайхан бичигтэн” уралдааны тэгш ойн энэ жил долоон ангилалд 700 орчим уран бичигтэн өрсөлдөв. Үүнээс үзэхэд жил ирэх тусам Үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүүхэд, залуус нэмэгдэж байгаа нь сайшаалтай. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд  Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, "Хүмүүн бичиг сонин"-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа болон  нэрт судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирэв. 

Тус уралдаанд аймаг, сумд, есөн дүүргээс олон зуун сайхан бичигтэн оролцсон бөгөөд Баянхонгор, Төв,  Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн байв. 

Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн балчир нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 4-ын "Г"  ангийн сурагч Э.Тэмүүжин, Нийслэлийн  Нэгдүгээр сургуулийн 4-ын "Г" ангийн сурагч Г.Батмөнх нар байлаа. 

“Монголын сайхан бичигтэн 2016” улсын уралдааныг нээж “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, “Үндэсний хэл соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Бид мартаж болохгүй баян тансаг эх хэлнийхээ эзэд нь байх ёстой” хэмээв. 

Ийнхүү морин хуурын аялгуу, уртын сайхан дууны айзам эгшиг “Соёлын өвийн төв”-ийн “Уран зургийн галлеррей”-д эгшиглэж уралдаанд байр эзэлсэн оролцогчдод  шагнал гардуулав. 

Уралдааны шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори Нэгдүгээр сургуулийн 12-ын "В" ангийн сурагч Ө.Ундармаа, Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12-ын "О" ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12-ын "В" ангийн сурагч Ц. Бадамцэцэг нар тодорч  МУИС, МУБИС-д Төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.   
 

www.montsame.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026

Театрын тайзнаа яруу найраг амилна

24/03/2026

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.