Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хэлбэр ба агуулга
Сонгодог уран зохиол

Хэлбэр ба агуулга

Урлаг Урлаг11/01/2017Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12513861_10153170823652167_6681691726554465063_o6612721592016-10-13-10-52[www.urlag.mn]7396602932017-01-02-14-22[www.urlag.mn]6511977332017-01-11-13-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цаас 100 хувь хэрэгцээнээс гарахгүй нь 100 хувь үнэн. Гэхдээ л цаасан мөнгө, цаасан ном хоёул хэрэглээнээс шахагдаж байна. Шуудангийн марк үндсэн зориулалт нь өөрчлөгдөж бэлэг дурсгал, цуглуулгын эд болсон. Үүнтэй адилаар цаасан ном нь “ном” гэхээсээ бараг тавилга маягаар хэрэглэгдэх цаг ирж магад. Британика толь гэхэд л үнэтэй, чамин хавтастай нь жирийнээс хавьгүй олон зарагддаг гэх. Харин цаасан мөнгө голчлон хууль бус, далд эдийн засгийг эзлэх хандлагатай /500 –тын еврогийн дэвсгэртийн 98 хувь нь хууль бус арилжаанд хэрэглэгддэг/ учир дахиж хэвлэхгүй гэж европын холбоо шийджээ. 

Хуучин цагт хэвлэх үйлдвэрүүд тийм ч олонгүй, нэлээд шалгуур тавьж ном хэвлэнэ. Дурын ном бариад авахад ерөнхийдөө агуулга сайтай учир олон ном уншина гэдэг ерөнхийдөө сайн зүйл байж. Харин өдгөө хэвлэгдэх номын тоо хэдэн зуу дахин нэмэгдсэн. Гэлээ гээд хүний ухаан хэдэн зуу дахин нэмэгдсэн нь юу л бол. Энэ логикоор харахад олон ном уншвал ерөнхийдөө сайн гэсэн ойлголт алга болчихож байгаа юм. Өнөө цагт “ном сайн унш” гэж биш “сайн ном унш” гэж зөвлөх нь зүй. Номтой яг ижилхэн олширсон зүйл бол ТВ. Ер нь сүүлийн 60 жил хүн яг юунд нь дурлаж ТВ –үүд өдий зэрэгтэй хөгжсөн юм бол? “Сонин сайхан” зүйл үзэхийг л хүссэндээ л тэр, номын хуудаснаас халимаар санагдаад. Мэдээ, кино, хачирхалтай өвөрмөц нэвтрүүлэг, хоолны шоу, спорт.. гэх мэт тэр бүх сонин сайхан зүйлс бол ТВ –ийн агуулга. Харин гэрийн хойморт байрлах дөрвөлжин электрон хэрэгсэл бол дамжуулж буй нэг хэлбэр төдий. Манайд гол агуулгаа харахгүй ердөө хэлбэрийг нь дуурайж өчнөөн ТВ байгуулагджээ. Харин хүмүүс өөрсдийн дуртай “сонин сайхан” зүйлээ интернетээс хангалттай олоод үзчихдэг болж. Товчхондоо, мөнгө бол цаас биш, мөнгө бол тоо юм. Тэр тоог л цаасанд дүрсэлсэн хэрэг. Хэлбэрийн хувьд цаас, агуулгын хувьд тоо гэсэн үг. Ном бол цаас биш, ном бол текст /магадгүй зураг/ юм. Тэр текстийг л цаасанд дүрсэлсэн хэрэг. ТВ бол дөрвөлжин дэлгэц биш, ТВ бол “сонин сайхан”. Тэр “сонин сайхан“ –ыг л дөрвөлжин дэлгэцэнд дүрсэлсэн хэрэг.

Технологийн хөгжил дагаад зохиолч, нийтлэлч, сэтгүүлч, дуучин, жүжигчин мэргэжилүүд хэлбэрийг нь дуурайхад их хялбар болсон. Хэн ч байсан нэг ном бичиж хэвлүүлчихээд өөрийгөө зохиолч гэж зарлаад явж болно. Дурын хүүхэд ТВ –ээр хэдэн удаа гараад өөрийгөө сэтгүүлч, хөтлөгч гэж яриад явж ч чадна. Зарим нь үүнд жаахан эгдүүцдэг. Хэлбэрийн юмтай өөрсдийгөө зэрэгцүүлж эгдүүцээд яваа улс өөрсдөө ч бас хэлбэрт баригдаж буйн нэг хэлбэр. Хэлбэр хөөхөд харин хуучин шинийн ялгаа, “мэргэжлийн” “мэргэжлийн бус” –ын ялгаа үгүй гэдгийг Риогийн олимпын тайлбараас, “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч нараас бид ойлгож авсан. 20-30 жил ажилласан “мэргэжлийн” гэх сэтгүүлч нар жижүүрийн хэдэн үгээс цаашлахгүй байгаа нь спортын агуулгаа мэдэхгүй байнаа л гэсэн үг. Гэтэл 5 –хан жилийн дотор NBA –ын тоглолтоос нь сонирхолтой шахуу анализ нэвтрүүлэг хийдэг залуус, мэргэжлийн түвшиний жудо чөлөөт тайлбарлагч гараад ирж. Рокит Бэй юмыг агуулга талаас нь тайлбарладаг учир хүмүүст ингэтлээ таалагдсан ч байж мэднэ. Олимпын нээлт, Азийн наадмын нээлт өмнө нь үзэхэд нэг л уйтгартай санагддаг байсан, энэ жил Батзаягийн тайлбартай үзэхэд их л сонирхолтой сайхан санагдав.

“Ёс суртахуун”, “Мөнгө”, “Ном зохиол”, “Монгол ахуй”, “Эх оронч үзэл”… бүхнийг хэлбэрийнх нь хувьд тайлбарлах хүн олон юмаа. Мөнгийг зөвхөн хэлбэр талаас харж нэг л их “мөнгөний төлөө биш, сэтгэлийн толитоор амьдардаг” хүмүүс болох гэнэ. “Сургамжил өгүүллэг” –ийн хэдэн балай үйл явдал шиг ёс суртахууны хэлбэр заах гэнэ. Хүнд огт хэрэггүй зүйл хийчихээд худалдаж авахыг уриалах нь агуулга талаасаа гуйлга гуйж буй л “хэлбэр”. Малчны амьдрал монгол ахуйн нэг хэлбэр л болохоос үндсэн агуулга биш. "Сошиал мэдиа" -г зөвхөн хэлбэрийг нь харж дүгнээд амьд харилцааг үгүй хийлээ гэх, угтаа амьд харилцаа учраас л хүмүүс тэгтлээ автаад байгаа юм. Ер нь явж явж “хүн чанар” гэдэг хэлбэр төдий юм, “мөн чанар” гэдэг агуулга юм. Хүний натур ч гэж ярьдаг даа. Социализмын үеийн тэр олон “хүн чанар” 90 он гараад алга болсон. Харин “мөнгө эрх мэдэлд дурлах”, “сайхан амьдралд тэмүүлэх”, “амрагийн харилцаа”, “архидалт”, “нөхөрлөл”, “гэр бүл” гэх мэт хүний мөн чанар, үндсэн натур нь хэвэндээ л үлдсэн байгаа биздээ.

Нийтлэлч: Аанхаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.