Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол 5-10 сая төгрөгөөр торгоно
Сонгодог уран зохиол

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол 5-10 сая төгрөгөөр торгоно

Урлаг Урлаг11/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Employment_agreement660892492017-01-11-15-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Мэдээний зураг,

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.10/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Сүүлийн жилүүдэд ажил олгогч нь иргэдийг ажилд авахдаа дадлагажуулах, шалгах нэрийдлээр долоо хоногоос гурван сарын хугацаанд цалингүй ажиллуулж, халах тохиолдол түгээмэл болжээ. Тиймээс иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, оюутан залууст цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар уг төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дадлагажих хугацааг гурван сараас дээшгүй байх, энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш төгрөгийн цалин олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн оюутан залуус суралцаж байх хугацаандаа цагийн ажил хийх сонирхолтой байдаг тул төсөлд “Цагаар ажиллах” гэсэн шинэ зүйл нэмж, түүнд ажиллах цаг, цалин хөлсний тухай харилцааг зохицуулсан аж.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор шинээр ажилд орж буй хүнтэй бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй төрийн байгууллагыг 500 мянгаас нэг сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчий, ажлаас чөлөөлсөн асуудал хурцаар тавигддаг. Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагч тогтвортой ажиллах боломжийг хангах чиглэлээр заалт оруулсан уу” хэмээн тодрууллаа.

Төсөл санаачлагчийн зүгээс энэ хуулийн төсөлд зөвхөн шинээр ажилд орох болон цагийн ажлын тухай заалт оруулсан гэсэн хариулт өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг манай яаманд шинээр боловсруулж байгаа. Ирэх долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хэлэлцээр болно. Энэ үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хуулийн төслийн талаар санал солилцох болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Я.Санжмятав нар “Гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг салбарын яамнаас нь боловсруулж байгаа хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явах нь зөв” гэсэн санал хэлж байлаа. Улмаар эхлээд гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд дараа нь төслүүдээ нэгтгээд хэлэлцэх нь зөв гэсэн шийдэлд хүрэв. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжсэн юм.

Г.Ганаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.