Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн дэлгэгдэж байна
Уртын дуу

“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн дэлгэгдэж байна

Урлаг Урлаг13/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15(244)_(1)2085052542017-01-13-12-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран “Ub Art Gallery”-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгаа, шийдэл багтсан цогц арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд “Ub Art Gallery”-д үнэ төлбөргүй дэлгэгдэж байна.

Өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хамгийн чухал тулгамдаж буй асуудал бол “Хүүхдийн асуудал” юм. Учир нь аль ч асуудал хүнийг тойрч чадахгүй бөгөөд “Хүн” нь өөрөө хүүхэд билээ. Өнөөдөр Монгол улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, эрүүл орчинд амьдарч чадахгүй байх, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байх, жендерт суурилсан хүчирхийлэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, сэтгэл санааны гэх мэт 10 гаруй хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байна.

“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийнэ

2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 41 хувь согтуугаар үйлдэгдсэн бол хохирогчдын 90.7 хувь нь эмэгтэй хүн байгааг үзэсгэлэнг зохион байгуулагчид дуулгалаа. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 86 хувь нь гэр, орон сууц ахуйн орчинд үйлдэгддэг байна.

Тиймээс “Лантуун дохио” ТББ, “Тусгал” клуб хамтран хүүхдийн эрхтэй холбоотой “Ноцтой” баримтат гэрэл зургуудыг ил болгон тавьж 1000 удаа сонсоод ойлгодоггүй зүйлсийг гэрэл зургийн хүчээр олон нийтэд ойлгуулах, анхааралд нь авчирахыг зорьж байгаа аж. Тус үзэсгэлэн нь хар бараан, гэгээлэг мөн шийдэл гэсэн гурван хэсэгтэй юм байна.

 “Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн нь зөвхөн гэрэл зураг дэлгэн үзүүлж таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах зорилготой гэнэ. “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг санаачлан Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зүүн салааны III хорооны уулзвар газарт хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025

Гудамжны бүжгийн хамгийн том наадам “UB Dance” фестиваль боллоо

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.