Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өрөөгөө илүү өнгөлөг болгох 10 арга
Дуу хөгжим

Өрөөгөө илүү өнгөлөг болгох 10 арга

Урлаг Урлаг19/01/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5ie143a759stc0kakhj92j7mrn9646655342017-01-19-13-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрээ өнгөлөг харагдуулах мөн хоосон цагаан өрөөг хэрхэн тохижуулж эхлэх талаар хэдэн зөвлөгөөг хүргэж байна. Цагаан ханууд нь олон өнгөний гайхалтай чимэглэл болж чаддаг. Хаанаас эхлэхээ мэдэхгүй, хоосон хана ширтэн зогсож буй хүмүүсд зарим нэг сонирхууштай санаануудыг санал болгож байна.

 

Зураг #1 Тод өнгийн гэрлийн бүрхүүл оруулж өг. Энэ хоолны хэсэг нь зөвхөн нэг өнгийн чимэглэл болон гэгээлэг цагаан хануудаар өнгөлөг хэрнээ гэгээлэг мэдрэмжийг төрүүлж байна. Анхаарал татах зүйл нь оюу ногоон өнгийг сандал болон хөшгөнд дахин оруулж өгсөн хос гэрлийн бүрхүүлээр илэрч байна.

Зураг #2 Өнгөлөг сандалуудыг нэмж өг. Хоолны ширээндээ өнгөлөг сандалуудыг нэмж өг. Энэ нь энгийн мөртлөө загварлаг харагдуулах болно. Арай тод болон халуухан ягаан өнгийн сандалууд нь иймэрхүү саармаг өрөөнд эрч хүч өгдөг.

Зураг #3 Маш том урлагийн бүтээлийн хэсэг. Цэнхэр болон ногоон өнгөний тэсрэлт мэт энэ уран зураг нь энэ минималист чиглэлийн хоолны хэсгийн хэм хэмжээ болон өнгөтэй зохицож байна.

Зураг #4 Өнгөлөг хэрнээ хээ угалзаар чимэглэсэн материалуудыг ашигла. Олон өнгө болон хэм хэмжээнүүд нь цагаан ханатай гэрт яг тохирно. Зурган дээр харагдаж байгаа хоолны хэсэгт уран зураг дээрх өнгөнүүд нь эд хогшлын сонголтууд дээр давтагдсан байна. Уран зургийг тухайн өрөөнийхөө өнгөний хослолын эхлэл болгоод тухайн зурагнаасаа эхлэн өрөөгөө тохижуулж эхлээрэй яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг.

Зураг #5 Дотор хаалгаа гэгээлэг өнгөөр буд. Ийм онцгой сайн алхамууд нь тааламжтай байдаг. Гэгээлэг улаан нь цагаан ханын дэргэд үнэхээр ялгарч харагдаж байна. Тиймээ, хэрвээ та ийм сонголт хийхэд бэлэн бол гялтганадаг өнгийг ашиглаарай.

Зураг #6 Өнгөний олон төрлийн плитаг угаалгын өрөөндөө ашигла. Ханын өнгөлөг плитанууд нь энэ орчин үеийн угаалгын өрөөтэй үнэхээр сайхан зохицжээ. Энгийн хэрнээ бага өөрчлөлттэй байх нь хамгийн шилдэг плитаны дизайн юм. Зурган дээр харагдаж байгаачлан завсаргүй плитанууд нь тод өнгөтэй бол үнэхээр төгс юм.

Зураг #7 Хивсийг ашиглан өнгө оруулаарай. Хивсний өнгүүдээр өнгөний хослол хийж эхлэх нь зөв аргуудын нэг юм. Хэрвээ би цагаан өнгийн ханатай өрөөтэй мөн өнгөний тухай бодож эхэлж байгаа бол миний олж чадах хамгийн өнгөлөг хивсийг хайна. Энэ нь хуучирдаггүй мэдрэмжийг төрүүлэх гайхалтай илэрхийлэл юм.

Зураг #8 Бүрээстэй эд хогшилоос сэтгэл ханамж ав. Цагаан ханануудтай өрөө нь олон төрлийн өнгөтэй материалуудыг зохицолдуулж өгдөг. Байгалийн нарны гэрэл бас тус болдог. Нэмэлт 3 өнгийг сонгож дэр, уран зураг, бусад чимэглэлүүдэд оруулж өгөөрэй.

Зураг #9 Хөшигнүүдээ өнгөөр дэмжиж өг. Зурган дээр тод өнгөтэй хөшгөөр энэ орон зайг сонирхолтой болгон өөрчилж чадсан байна. Хөшигнүүд нь зөвхөн өнгө нэмээд зогсохгүй хүүхдийн өрөөний стилийг тодорхойлж чадаж байна.

Зураг #10 Хүрээлэн буй газрынхаа өнгө үзэмжийг илүү харуул. Хэрвээ гэгээлэг цагаан ханануудтай мөн бусдад илэн далангүй байхаас татгалзахгүй бол алгасал багатай хана дүүрэн цонхнуудыг ашиглахыг бодоод үзээрэй. Хүрээлэн буй орчны гоо үзэмж таны өрөөнд гайхалтай өнгө болон хэлбэр хэмжээг бий болгож өгдөг. Яагаад гэвэл хүрээлэн буй орчин байнга өөчлөгдөж байдаг. Шууд нарны гэрэл тусдаг учраас ганддаг эсвэл амархан гэмтдэг зүйлсээс зайлсхийж, цаг агаарын нөлөө даадаг материалтай эд хогшил сонгох тал дээр анхаараарай
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.