Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Анжелина Жоли, Брэдд Питт нар анх удаа хамтарсан мэдэгдэл хийлээ
Нийгэм

Анжелина Жоли, Брэдд Питт нар анх удаа хамтарсан мэдэгдэл хийлээ

Урлаг Урлаг20/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
brad-pitt-angelina-jolie-2008(1)1225893032017-01-20-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын хосуудын гэрлэлт богино настай байдгийг үгүйсгэж чадсан алдарт Анжелина Жоли, Брэдд Питт нар өнгөрсөн есдүгээр сард салж буйгаа мэдэгдсэн нь олны төсөөлөөгүй, гэнэтийн явдал болж, шүтэн бишрэгч төдийгүй, хамтран ажиллагч, дотны хүмүүсээ ч цочролд оруулсан явдал болсон билээ.

Тэд өдгөө 11 жил амьдарч, зургаан хүүхдийн эцэг эх болоод буй. Хосууд салалтын тухай мэдээлэл тарснаас хойш хэвлэлээр хоёр биенийгээ үгүйсгэсэн яриа өгч, тус тусдаа байр сууриа илэрхийлсээр хэдэн сарын нүүр үзсэн. Тэгвэл энэ даваа гарагт тэд анх удаа хамтарсан мэдэгдэл хийсэн нь кино сонирхогчдын анхаарлыг татсан үйл явдал боллоо. Энэ үеэр хосууд зургаан хүүхэд, гэр бүлийнхээ аюулгүй байдал, эрхийг хамгаалахын төлөө хуулийн дагуу шаардлагатай шийдвэрүүдийг нэн даруй гаргаж, шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргуулахад санал нэгтэй буйгаа мэдэгдсэн байна.

Анжелина Жоли, Брэдд Питт нар анх удаа хамтарсан мэдэгдэл хийлээ

Гэхдээ хүүхдүүдийнхээ асран хамгаалагч болох тухайд хосууд санал зөрөлдсөөр байгаа аж. Тухайлбал, Жоли зургаан хүүхдээ өөрөө өсгөж, Брэдд Питтээс хүүхдийн тэтгэмж авалгүй, хөрөнгө мөнгөө хуваалцахгүй байх хүсэлтэй байгаа бол Брэдд Питт хүүхдүүдээ хамтран өсгөхийг хүсч байгаа юм. Жоли энэ тухай  Брэдд Питтийг хүүхдүүдээ бодсондоо биш, өөрийгөө олны өмнө хамгаалж, нэр хүндээ унагахгүйн тулд дээрх хүсэлтийг гаргасан хэмээж буй. Харин Брэдд Питт Жолиг хүүхдүүдийнхээ хүсэл, эрх ашгийг огтхон ч сонсч, бодолгүй, өөрийн хүслээр туйлбаргүй үйлдэл хийж буйг нь буруушаажээ.

Анжелина Жоли, Брэдд Питт нар анх удаа хамтарсан мэдэгдэл хийлээ

Хосуудын салалтын шалтгааныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж буй. Үүнд, Брэдд Питтийг эхнэрээ хуурсан, хар тамхи хэтрүүлэн хэрэглэж буй нь хүүхдүүдэд нь сөрөг нөлөө үзүүлсэн, Жолиг биеийн байдлаасаа болж сэтгэл санааны гүн хямрал орсон гэх зэрэг олон шалтгаануудыг нэрлээд байгаа. Харин хосуудын хуульчид “Гэр бүлийнхээ амар тайван байдлыг хамгаалах” хэмээн салалтын шалтгааныг тайлбарлажээ. Хосууд 2005 онд Mr&Mrs Smith кинонд хамтран тоглох үеэрээ дотносон хамтран амьдрах болсон. Тухайн үед жүжигчин Брэдд Питт эхнэр, жүжигчин Женнифер Анистоноос салан Жолитой нэр холбогдсон нь багагүй шуугиан тарьж байсан билээ.

Анжелина Жоли, Брэдд Питт нар анх удаа хамтарсан мэдэгдэл хийлээ

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.