Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Дуу хөгжим

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Урлаг Урлаг26/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download2588274952017-01-26-12-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь болон тал хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг  нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа,Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг,  Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 1 дүгээр сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд нутгийн зүүн хагаст,  29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дуу хөгжим Урлаг

Дэлхийн супер од Элтон Жон Монголд ирнэ

25/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Playtime festival 2026”: Наадмын оргил өдрийн буюу 1 өдрийн тасалбар борлуулагдаж эхэллээ

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.