Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Uvertura” хамтлаг залуу малчдыг дэмжиж, Монгол орон даяар хандивийн тоглолт хийнэ
Нийгэм

“Uvertura” хамтлаг залуу малчдыг дэмжиж, Монгол орон даяар хандивийн тоглолт хийнэ

Урлаг Урлаг26/01/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1485411090588993121d8a36415452172017-01-26-14-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Их хурлын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч Дорждугарын Гантулгын санаачилгаар Залуу малчдыг дэмжих аяныг энэ сарын 31-нээс ирэх гуравдугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хот, 21 аймгаар Монгол поп Увертюра хамтлагийн тоглолтоор гурван үе шаттайгаар зохион байгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан үзэгч, сонсогч түмэндээ тоглолт болгон хүргэхээр “Uvertura” хамтлаг бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь…” цомгоо сонсогч түмэнд хүргээд зогсохгүй цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглох аж.

Тус тоглолтоос олсон орлогыг тухайн аймгийн залуу гэр бүлүүдэд мал болгож хандивлах юм байна.

Нүүдэлчин соёлын гол эзэд болох малчид, тэр дундаа залуу малчдаа дэмжих аяныг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжиж амьдралыг нь дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход энэхүү аяны гол зорилго орших аж.

Мөн тоглолтод ирсэн хүн бүрт "Монгол минь…" цомгийг бэлэглэх юм байна.

 

А.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.