Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Боож үхлээ” утааны эсрэг жагсаал төв талбайд яг одоо болж байна
Нийгэм

“Боож үхлээ” утааны эсрэг жагсаал төв талбайд яг одоо болж байна

Урлаг Урлаг28/01/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
332da7742aee14e6de8af7c458a77af09562713182017-01-28-12-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж "Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны өпөр буюу өнөөдөр Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Зохион байгуулагчдын зүгээс соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн олны танил хүмүүсийг УТААНЫ ЭСРЭГ дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа жагсахыг уриалж байгаагаа илэрхийлээд байсан.

Тэгвэл урлагийнхан нэгдэж эхэлсэн тухай мэдээллийг хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал уг жагсаалд Никитон, Sweetymotion, Lemons, Mr.Dogs, Жааз урсгалаар дуулдаг Ц.Хулан, Ээ халаг дуугаар олонд танигдаад байгаа дуучин Ж.Энхбаяр нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох юм. Мөн өнөөдрийн үйл ажиллагааг "Танайд хоноё" нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болсон. 

Мөн энэхүү жагсаалд урлагийнхан нэмэгдсээр байгаа юм. Дээрхи хамтлаг, дуучидаас гадна Чоно хамтлагийн дуучин Дэрмээ, Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах, Take off хамтлаг нар оролцож ая дуугаа өргөж төрийн өндөрлөгүүд болон шийдвэр гаргагч нараас шийдэл, шийдвэр гаргахыг уриалж нэгдэж байна.

ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон "Утааны эсрэг" жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа аж. Жүжигчин СТА Д.Оюунтуул, А.Туяа нар жагсаалыг дэмжиж зохион байгуулалтын ажилд туслахаа илэрхийлжээ.

Нэгдүгээр сарын 28-ны өдөр буюу өнөөдөр энэ бямба гарагийн амралтын өдөр 12.00цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болно. Санаачлан зохион байгуулагч “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай холбогдох утасны дугаар нь 96610308, 88333123 юм. Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо зохион байгуулан олноор оролцохыг ээж аавууд болон жагсаалыг санаачлагч тэргүүн Ц.Пүрэвхүү уриалж байгаагаа илэрхийллээ.

М.Буянжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.