Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Болор цом” наадмын шилдгүүд тодорлоо
Нийгэм

“Болор цом” наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг03/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1485754718_tsim1801807322017-02-03-13-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Болор цом” наадмын тэргүүн шүлэг: Тэр эмэгтэй

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн "Болор цом” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж өндөрлөлөө. 

Наадмын хоёрын даваанд 30 яруу найрагч өрсөлдсөнөөс "Болор цом”-ын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорлоо. Харин хоёрдугаар байрт А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарчээ.

Ингээд тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.
 

Тэр эмэгтэй

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

ЭЭЖ гэдэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026

Өнөөдөр жүжигчин Кристиан Слейтерийн төрсөн өдөр

18/08/2026

Монголын баг олон улсын газар зүйн 22 дугаар олимпиадаас алтан медаль хүртлээ

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.