Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын уран бүтээлчидтэй танилц
Нийгэм

“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын уран бүтээлчидтэй танилц

Урлаг Урлаг03/02/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
true13492380572017-02-03-11-37[www.urlag.mn]5711092592017-02-03-13-55[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   2012 оноос эхлэн жил бүр язгуур урлагийн авъяастнуудыг нэгэн тайзнаа цуглуулж, үндэсний урлагийн чамин тансаг өнгө үзэмж, монгол хүний оюунаар эртнээс өвлөгдөн ирсэн төгөлдөр гүн өв соёлыг өнөө цагийн үзэгчиддээ хүргэдэг уламжлалтай билээ.

    2 сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны концертын их танхимд болох их наадмын бэлтгэл ажил ид ундарч байгаа энэ өдрүүдэд үзэгч та бүхэндээ уран бүтээлчдээ танилцуулъя.

  1. “Домог” хамтлаг
  • 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдсан;
  • Морин хуурын дөрвөл ба цохивор хөгжимчин бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл: “Монгол хүн”, “Говь нутаг”
  • 2012 эхлэн тасралтгүй буюу “Монгол Язгуур Урлаг”, “Монгол Төгсөшгүй”, “Монгол Мөхөшгүй”, “Монгол Мохошгүй”, “Тэнгэр Тамгатай Монгол” тоглолтуудад оролцсон;
  • 2017 оны “Эх Ундарга” их наадамд дөрвөн цагийн эхлэл хаврын улирлын сэдэвт бүтээлээ эгшиглүүлнэ.
  1. “Жонон” хамтлаг
  • 2006 онд Соёлын дээд сургуулийн төгсөх ангийнхан нэгдэж байгуулсан;
  • Үндэсний хөгжмийн цөөхүүл ба бөмбөр, басс гитар зэрэг 8 гишүүнтэй;
  • Онцлох бүтээл: “Ариун дагшин”, “Өвөл”, “Монголз”, “Цахилбаа”
  • 2012 оноос эхлэн “Монгол Язгуур Урлаг”, “Монгол Төгсөшгүй”, “Монгол Мөхөшгүй”, “Монгол Мохошгүй” гэсэн 4 удаагийн тоглолтод оролцсон;
  • “Эх Ундарга” их наадамд өвлийн сэдэвт болон шинэ уран бүтээлээр оролцоно.
  1. “Хөсөгтөн” хамтлаг
  • 2008 онд Үндэсний Урлагийн Их Театраас төрсөн уран бүтээлчид нэгдэж байгуулсан;
  • Морин хуур, ятга, лимбэ, товшуур, цуур, төмөр хуур,хулсан хуур зэрэг олон төрлөөр тоглодог 6 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл: "Таван тэс", "Монгол"
  • 2012 эхлэн тасралтгүй буюу “Монгол Язгуур Урлаг”, “Монгол Төгсөшгүй”, “Монгол Мөхөшгүй”, “Монгол Мохошгүй”, “Тэнгэр Тамгатай Монгол” тоглолтуудад оролцсон;
  • 2017 оны “Эх Ундарга” их наадамд зун цагийн сэдэвт болон шинэ уран бүтээлээр оролцоно.
  1. “Их монгол” хамтлаг
  • 2013 онд Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжмийн дундаас байгуулагдсан;
  • Морин хуур, ятга, лимбэ, ёочин, их хуур, цохивор, товшуур, төмөр хуур, хулсан хуур зэрэг хөгжмөөр тоглодог 7 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл: “Алтан тал”, “Жинчид ирлээ”
  • 2014 эхлэн “Монгол Мөхөшгүй”, “Монгол Мохошгүй”, “Тэнгэр Тамгатай Монгол” тоглолтуудад оролцсон;
  • 2017 оны “Эх Ундарга” их наадамд намрын сэдэвт болон шинэ уран бүтээлээр оролцоно.
  1. “Нүүдэлчид” хамтлаг
  • 2015 онд Хөгжим Бүжгийн Коллежийн үндэсний хөгжмийн ангиас нэгдэж байгуулсан;
  • Морин хуур, ятга, лимбэ, их хуур, цохивор зэрэг хөгжмийн 6 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл : “Морьтон монгол”, “Хартай сарлаг”
  •  Энэхүү ардын урлагийн наадамд анх удаа оролцож байгаа.
  1. “Хэмнэл” хамтлаг
  • 2016 онд Хөгжим Бүжгийн Коллежийн үндэсний хөгжмийн ангиас нэгдэж байгуулсан;
  • Цохивор хөгжмийн 5 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Энэхүү ардын урлагийн наадамд анх удаа оролцож байгаа ба “Эх ундарга” тоглолтыг нээлтийн бүтээлийг тоглоно.

   Тоглолтын бэлтгэл болон уран бүтээлчдийн тухай шинэ шинэлэг мэдээ мэдээллийг өдөр бүр www.facebook.com/MongolConcert/ хуудсаар зочилж аваарай. Энэ дашрамд дуулгахад тоглолтын цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаас болон тасалбар хүргэлтын 1900-1800 тусгай дугаараар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн дараах кассуудаар зочилж суудлаа сонгон авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) 
Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
2) TicketBox 1: 
Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: 
Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.