Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголын оюутан залуус мэдлэг чадвараараа олон улсад гайхагдлаа
Сонгодог уран зохиол

Монголын оюутан залуус мэдлэг чадвараараа олон улсад гайхагдлаа

Урлаг Урлаг03/02/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
080919596336A0284-0019084554972017-02-03-16-24[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан "Business Simulation" тэмцээн өнгөрсөн 12 сард болсон билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан энэхүү тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн  наймдугаар бүсэд харьяалагддаг нийт арван сургууль өрсөлдсөн бөгөөд Монголоос МУИС, Отгонтэнгэр Их сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм.

Адил гараанаас эхэлж  сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд Отгонтэнгэр Их сургуулийн баг дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр, Мандах бүртгэл дээд сургуулийн баг тусгай байр эзэлсэн.

Арабын нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсуудын их сургуулиудын арван баг тэмцээний найман үеийн турш гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөнд нийцүүлсэн шийдлүүдээр шийдвэр гарган өрсөлдсөн юм.

Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудтай өрсөлдсөн манай оюутнууд  боловсролын салбарт ийнхүү Монголынхоо нэрийг гаргаж чадлаа. Тэр дундаа хувийн их дээд сургуулиуд дэлхийд өрсөлдөхүйц Монгол мэдлэгийг түгээж байгааг их хайрханаар овоглосон чадварлаг залуус дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцон, олон орны оюунлаг залуустай англи хэл дээр, тэр тусмаа мэргэжлийн түвшинд өрсөлдөж эх орон, сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан байна.

Отгонтэнгэр их сургуулийн багийн бүрэлдэхүүнд Санхүү 4б ангийн Э.Ундраа, Э.Ганбаяр, Санхүү 3-р ангийн Э.Энхзаяа, Олон улсын худалдааны менежментийн 4-р ангийн Н.Намуунтөгс, Нягтлан бодох бүртгэлийн 4б ангийн Э.Уянга нар багтсан байна. Тэднийг ОТИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч судлаач Э.Ганбат удирдан энэхүү дэлхийн нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцуулсан юм.

Тэмцээнд амжилттай оролцсон ОТИС-ийн баг болон бусад сургуулиудын багуудад өнөөдөр БСШУЯ-ны сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын сертификат, цомыг албан ёсоор гардуулан өглөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.