Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МСНЭ, МОСАХ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийгэм

МСНЭ, МОСАХ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Урлаг Урлаг03/02/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
24dcacaac4dba66cf1d58e76660d003c5057082792017-02-03-18-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ёс зүйтэй, мэргэжлийн цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа Монголын Сайтын холбооны зүгээс 2017оныг Оюуны өмчийг дээдлэж, мэдээний хулгайтай тэмцэх жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” цахим сургалтыг зохион байгуулж, мэдээ, мэдээллийн хулгайг өөгшүүлэгч сайтуудыг эгнээнээсээ хасч, тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Монголын сайтын холбооны “Оюуны өмчийг дээдэлж,  мэдээ, мэдээллийн хулгайтай тэмцэх энэхүү санал санаачлагыг олон байгууллага дэмжиж байна. Өнөөдөр  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Оюуны өмчийг хамгаалах, сэтгүүлчийн ёс зүйг дээдлэх, мэргэжлийн сургалт судалгааны ажил зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэхүү Санамж бичигт Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү нар үсэг  зуржээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид:

2017 оныг  Монголын хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйгээ дээдэлдэг, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэлдэг соёлыг бий болгохын төлөө санамж бичигт гарын үсэг зурлаа. 2016онд болсон МСНЭ-ийн бүгд их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж ТББ-ийг гишүүнээр элсүүлдэг болсон.Үүний дагууу МОСАХ МСНЭ-ийн гишүүн болж байна.

Монголы сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: 

Бид оюуны өмчийг дээдэлж, мэдээ, нийтлэлийн хулгайтай тэмцэхээр Оюуны өмчийн газартай хамтран сургалт  “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч”  зохион байгуулсан. Цаашид холбогдох төрийн болон ТББ-уудтай хамтран шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үүний дараа МОСАХ МСНЭ-ийн  гишүүн байгууллага болсон юм.  

  • 5
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.