Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Царцаа намжил” жүжгийн төсөл шалгарлаа
Нийгэм

“Царцаа намжил” жүжгийн төсөл шалгарлаа

Урлаг Урлаг07/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsartsaa-600x3104788110092017-02-07-12-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУСЯ-аас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн 10 дугаар уралдаанд СУИС-ийн багш, найруулагч  Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн төсөл шалгарч/2017.02.05/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзул нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

Хүүхдийн уран бүтээлийн урын санг шинэ бүтээлээр баяжуулах, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм, боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын  уран бүтээлч хамт олон “Царцаа намжил” бүтээлийг үзэгчдийн хүртээл болголоо.

Эрт урьдын цагт эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм. “Царцаа Намжил” жүжгийн зохиолчоор СТА Я.Баяраа, Б.Хишигзаяа ерөнхий найруулагчаар СТА Б.Хишигзаяа, ерөнхий зураачаар Л.Цэрэндулам хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, гэрлийн найруулагчаар СТА Ц.Эрдэнэбат бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар  СТА Г.Ган-Очир, конструктор зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, хөгжмийн найруулагчаар СТА Я.Батсайхан, жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг, туслах найруулагчаар СТА Э.Идэрболд нар ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.