Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно
Нийгэм

Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” тоглолт Валентинаар болно

Урлаг Урлаг08/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
61f572299cbfefb3caa3a03e117f9cde3464470542017-02-08-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Цагаан сарнай” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Хүрэлээ “Гэгээн хайрын баярын өдөр” буюу 2 сарын 14-нд Аса цирк-т “Миний дурласан бүсгүй” уран бүтээлийн анхны бие даасан цомгийн баяр, тоглолтоо толилуулна.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ нь анх МУСГЗ, хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?”, “NEW STARS” улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны нэгээр шалгарсанаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ.

Яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, хөгжмийн продюсер П.Гэрэлт-Одын аялгуу “Миний дурласан бүсгүй” хэмээх дуугаараа анхны бие даасан цомгоо нэрлэсэн бөгөөд “Би дурлана”, Чам руу”, “Дурлал” зэрэг нийт 12 дуу багтсан байна. Цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал 2 сарын 10-ны баасан гаригт 11.40 цагт “Hi-Fi records”-ийн төв салбарт болох бөгөөд эхний 50 хүнд цомгоо үнэгүй бэлэглэх аж.

“Миний дурласан бүсгүй” бие даасан тоглолтод урилгаар МУСТА, дуучин Б.Баярцэцэг, “Салхи” хамтлаг, хайрын дууч О.Анхбаяр, Б.Халиун нар оролцоно. Тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 247 хүнд шинэ цомгоо бэлэглэх бөгөөд азтай нэг хосыг Улаан-Үд, Итгэлт хамбад үнэгүй аялах эрхийн бичгээр шагнах ажээ. Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх болон Циркийн билетийн кассаас худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.