Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дурлалт хосуудад зориулсан “I LOVE YOU” тоглолт болно
Нийгэм

Дурлалт хосуудад зориулсан “I LOVE YOU” тоглолт болно

Урлаг Урлаг09/02/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1486525123_Untitled-11885934192017-02-09-13-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дурлалт хосууддаа зориулсан “I LOVE YOU” тоглолт Филармонийн тайзнаа...
Улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг хил хязгааргүй зүйл бол хайр дурлал юм. Дэлхийн өнцөг булан бүрт хайрын баярын өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ өдөр хүн бүр бие биенээ хайрлах, хайр хүний орчлонд ямархан үнэ цэнэтэй болох, хайр урлагийн бүтээлээр хэрхэн амилахыг “I LOVE YOU” тоглолтоос мэдэрч болох юм.
 
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тохиодог хайрын баярын өдрийг дурлалт хосуудад зориулсан дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй энэ цаг мөчид Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгч сонсогчдын хүртээл болгох гэж байна. 2017 оны хоёрдугаар сарын 13,14-нд 20:00 цагт улсын Филармонийн тайзнаа тоглогдох тус тоглолтонд Улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцож хайрын сэдэвт олон сайхан дуу, хөгжим энэхүү тоглолтын тайзнаа эгшиглэх юм.
Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаараас лавлах боломжтой. Мөн тоглолтонд ирсэн дурлалт хосууддаа олон олон сюрприз барих аж.
 
Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй айсан ч
Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ
Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх болов ч
 
Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй БИ ЧАМД ХАЙРТАЙ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026

Хамгийн иx эрэлт xэрэгцээтэй дэлxийн шилдэг таван уран бүтээлчийг тодрууллаа

01/05/2026

Дуучин Тейлор Свифт өөрийн дуу хоолой, дүр төрхийг AI-аас хуулиар хамгааллаа

01/05/2026

“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.