Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын кино уран бүтээлчид Берлины наадмаас шагнал хүртлээ
Нийгэм

Монголын кино уран бүтээлчид Берлины наадмаас шагнал хүртлээ

Урлаг Урлаг15/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
86d2ac53f860971898d5e31d18caafa8_12001615637422017-02-15-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Монголын кино уран бүтээлчид олон улсын кино наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог Cinema for Peace буюу “Энхийн төлөө кино” шагналыг кино уран бүтээлчид хүртсэн байна. Тус наадам энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсөн бөгөөд 15 дахь удаагийн Cinema for Peace ёслолын арга хэмжээ болсон юм. Энэ үеэр Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн гурван төсөлд олгосон аж.

   Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ.  Түүнтэй хамт “Догшин хар сүлдний нууц” баримтат киноны продюссер Ц.Ганболд, найруулагч Л.Ариунжаргал, зохиогч А.Батпүрэв, “Тусгай салаа” киноны продюссер Ц.Оюундарь, ерөнхий найруулагч Ж.Батбаяр нар уран бүтээлчдээ төлөөлөн шагналаа хүлээн авсан гэнэ.  Тэдний шагналыг Францын алдартай жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн “Газарчин” киногоор монголчуудад танигдсан Югослав-Германы жүжигчин Гойка Митич нар гардуулсан байна.

Эх сурвалж: mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.