Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Шинэ үзмэрийн дээжис IV” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Нийгэм

“Шинэ үзмэрийн дээжис IV” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг15/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
920443d86d051725f160e4b388510486_12009615195862017-02-15-17-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

      Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнг 4 дэх удаагаа үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Тус үзэсгэлэнд 2014-2016 онд  музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэн үзүүлэх ажээ. 

    Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд багтаж байгаа юм байна. Тэдгээрээс сонирхуулбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх ажээ. Үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх бөгөөд ирэх  сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Эх сурвалж: Mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026

Хамгийн иx эрэлт xэрэгцээтэй дэлxийн шилдэг таван уран бүтээлчийг тодрууллаа

01/05/2026

Дуучин Тейлор Свифт өөрийн дуу хоолой, дүр төрхийг AI-аас хуулиар хамгааллаа

01/05/2026

“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.