Урин дулаан болж хэн хүнгүй сэтгэл тэнэгэр алхах сайхан цаг наашилжээ. Өөртөө итгэлтэйгээр эрч хүчтэй алхалж явна гэдэг эрүүл хүний шинж. Гэвч илүүдэл жин таныг зовоогоод байна уу? Тэгвэл та удахгүй илүүдэл жиндээ баяртай гэж хэлэх болж дээ. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөөр “Өөх худалдаж авна “ гэсэн сонирхолтой нэртэй жин хасах тэмцээнийг Голден жим фитнес клубээс зохион байгуулах гэж байна. Бид энэ сонирхолтой нэртэй тэмцээний талаар Голден жим фитнес клубын захирал Ц.Баянмөнхөөс асууж тодруулсан юм.
Сур: Сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлэв үү та?
Ц.Баянмөнх – Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэллээ. Нийт уншигчиддаа ирж байгаа Алтан унжлагат тахиа жилдээ эрүүл энх байж , юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүльеэ. Их сайхан өнгөтэй жил ирлээ дээ.
Сур: Цагаан сар болохоор айл болгон идээ ундаагаар бялхаж элбэг дэлбэг сайхан байдаг л даа. Гэвч хүмүүс ялангуяа хүүхнүүд маань их идчихвэл жин нэмэгдээд хэцүү байдаг гээд юм юмнаас жаахныг хүртэж байгаа харагддаг. Харин энэ цаг үетэй таарч танай фитнес клубээс “ Өөх худалдаж авна ” гэсэн өвөрмөц нэртэй сонирхолтой жин хасах уралдааныг зохион байгуулах гэж байгааг танай клубын нүүр номноос олж мэдсэн л дээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.
Ц.Баянмөнх – Манай фитнес клуб олон удаа жин хасах уралдааныг зохион байгуулж байна. Урд нь “ Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ? ”гээд 11 удаа жин хасах тэмцээнийг зохион байгуулж 2 ч удаа автомашины эздийг тодруулж байсныг манай уншигчид сайн санаж байгаа байх. Хамгийн сүүлд баг хамт олноороо илүүдэл жингээ хасах “ Super Team” уралдааныг зарлаж саяхан ялагчидаа тодруулан багаараа Байгаль нуур, Итгэлт Хамба, Улаан – Үүд рүү явах аялалын эзэд болцгоолоо. Харин энэ удаа арай өөр уралдааныг зарлаад байгаа юм. Та илүүдэл жинтэй бол манай клубт ирээд өөхөө зарах боломжийг бид олгож байна.
Сур: Бид чинь малын өөх л худалдаж авдаг болохоос биш хүний өөхийг худалдаж авдаг гэдгийг одоо л сонсож байна / инээв./
Ц.Баянмөнх – Тэмцээний маань шалгаруулалт болохоор 1 кг өөхийг эзэлсэн байраар нь үнэлэх юм. Нэгдүгээр байранд орсон хүний 1 кг өөхийг 50 мянган төгрөгөөр тооцож худалдаж авна гэж байгаа юм. Хоёрдугаар байранд орсон хүний 1 кг өөхийг 30 мянган төгрөгөөр худалдаж авах гэх жишээгээр эхний 5 байранд орсон хүмүүст ийм боломж олгож байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл та шатаасан өөхнийхөө хэмжээгээр мөнгөө аваад дээр нь сайхан бие бялдартай болж , эрүүл зөв амьдрах ухаанд суралцах олон мэдээллүүдийг уг тэмцээнээс олж авах боломжтой юм.
Сур: Жишээ нь би 20 кг өөхийг шатааж чадвал сая төгрөгтэй болно гэсэн үг үү? Хэдий хугацаанд би энэ өөхийг шатааж чадах бол ?
Ц.Баянмөнх – Тиймээ. Тэмцээн маань 4 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд таны шатаасан өөхний хэмжээг Танита гээд хүний биеийн бүтцийг тодорхойлдог аппаратаар нарийвчлан тооцож дүнг гаргана гэсэн үг. Үнэхээр та энэ хугацаанд 20 кг өөх шатааж чадсан бол сая төгрөгөөр өөхөө бидэнд худалдчихлаа гэсэн үг.
Сур: Та эрүүл зөв амьдрах талаар илүү мэдээлэлтэй болно гэлээ.
Ц.Баянмөнх – Тиймээ. Уралдаанд оролцож буй хүн бүрт зориулсан хоолны хөтөлбөр, дасгалын программ, амралтын дасгал гээд тухайн хүнд хэрэгтэй цаашлаад гэр бүл үр хүүхэд нь хэрэг болох эрүүл амьдрах ухаанд суралцах талаар гарын авлага бэлдэж өгөх юм.
Сур: Жин хасна гэдэг дасгал хөдөлгөөн хоололтоо зохицуулна гэсэн үг үү?
Ц.Баянмөнх – Жин хасна гэдгийг энгийнээр ойлговол калори ихтэй зүйл идэхээ багасгаж, калорийн шаталтыг нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм л даа. Дасгал хөдөлгөөн хийх нь жин хасахад чухал үүрэгтэй, калори шатаадаг юм. Гэвч биеийн дасгал хөдөлгөөнөөс гадна зөв хооллолт нь жингээ хасахад нөлөөлөх чухал зүйл болдог. Хамгийн гол нь бодисын солилцоог сайжруулснаар калорийн шаталтыг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ тал дээр манай багш дасгалжуулагчид, эмч нар, хоолны зөвлөхүүд хүн бүртэй тулж ажиллах юм.
Сур: Тэмцээнд хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?
Ц.Баянмөнх – Голден жимийн бүх салбар дээр 3 сарын 1 нээс 11 – нийг хүртэл бүртгэж байна. Эхний бүртгүүлсэн 20 хүн уг тэмцээнд 20 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх боломжтой байгаа. Мөн фэйсбүүк уралдаан зарласан байгаа. Хамгийн их лайк, шейр цуглуулсан нэг азтан үнэ төлбөргүйгээр уг тэмцээнд оролцох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88113575, 88057155, 77770099 дугаарлуу залгаж асууж лавлаарай.
Сур: Үнэхээр сонирхолтой тэмцээн болох байх гэж миний хувьд бодож байна. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Ц.Баянмөнх – Баярлалаа. Эрүүл эрч хүчтэй амьдрахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. Өөхөө худалдаж өөртөө хөрөнгө оруулаарай.