Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Торгон зураг»Хуулийн хариуцлагаас өмнө ёс суртахууны хариуцлага хүлээцгээх үү?
Торгон зураг

Хуулийн хариуцлагаас өмнө ёс суртахууны хариуцлага хүлээцгээх үү?

Урлаг Урлаг23/03/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ulstur_gishvvd9897578772012-03-23-18-40[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэж байгаа цагдаа нарыг тойрсон маргаан тэр өдрийн үйл явдал, түүнээс улбаатай дараа дараагийн үйл явцууд нийгэм хоёр хуваагдан цаашид улам бүр хагаралдаж болзошгүй байгааг санууллаа.

Цагдаагийн хурандаа нарын талд байгаа хэсэг нь шүүх ажиллагааг улстөрийн “зэвсэг” гэж үзэж, “Одоо цаг­даа нарыг шүүж, яллаж байна. Дараа нь хэнийг бол?” гэсэн асуултыг тавьж байна. Тийм ээ, энэ зөв асуулт. Дараа нь хэн нэгнийг энэ хэрэгт бас шүүж, буруутай бол хариуцлага тооцох ёстой. Яагаад гэвэл тэр өд­рийн үйл явдалд зөвхөн цагдаа нар буруутай биш юм. Шүүгдэж бай­гаа цагдаагийн хурандаа нарын хувьд тушаал өгсөн ч бай, тушаал гүй­цэтгэсэн ч бай хамаагүй зөвхөн тэд энэ хэргийн эцсийн хариуцагч болоод үлдэх нь утга учиргүй хэрэг.

Иргэд сонгуулийн дүн будиллаа гэж үзэж эсэргүүцэл илэрхийлснээр энэ хэрэг явдал үүдсэн. Тэгвэл бу­дилсан эсэхийг нь хэн ч шалган тог­тоож, тэдэнд хариу өгөөгүй. Сон­гуулийн дүнг будилуулсан гэж үзэж сонгогчид нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахиад санал хураалт явуулж ч болох байсан.

Энэ ажлыг хийх эрх, үүрэг нь хэнд байсан бэ, тэд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Мөн жагсаал, цуглааны эхний зорилго бол эрх мэдэлтнүүдэд шаардлагаа тавих, тэдэнтэй ярилцаж зөвшилцөх хэрэгцээ байсан. Үүнийг мэдэрч ойлгож байсан ч үл тоосон хүмүүс үүнийхээ хариуцлагыг ядаж ёс суртахууны хувьд хүлээх учиртай. Байдал даамжирсаар эмх замбараагүй үймээн, халдлага, хүчирхийлэл болон хувирч байхад зохицуулах үүрэгтэй байгууллага нь цаашид ямар арга хэмжээ авахад хүрч байгаагаа мэдээлээгүй, сануулаагүй. Яг адилхан улаан гараар, хүйтэн чулуугаар нүдэлдсэн нь ч алдаа. Онц байдал гэж юуг хэлэх, энэ үед хэн ямар арга хэмжээ авч болох, юунд хүрэх талаар гэртээ зурагт хараад сууж байсан хүмүүс л хагас дутуу мэдээлэл авах бололцоотой байсан. Харин жинхэнэ “фронт” дээр байсан, уур хилэндээ авсан хүмүүст энэ талаар хэн ч мэдээлэл хүргээгүй. Шууд л хүчирхийлээд эхэлсэн. Хэзээ хойно жагсаал цуглаан, халдлага, түймэр зогссоны дараа яах гэж гэдэг нь ойлгомжгүйгээр иргэдийг буудаж хороосон. Онц байдал зарласны дараа өрнөсөн энэ аймшигт үйлдэл, нөхцөл байдлыг удирдаж чадаагүй Онц байдлын штабын дарга ч буруутай. Энэ бүх асуудлыг сөхөж, холбогдох хүмүүст зохих хариуцлагыг нь ярихгүйгээр зөвхөн цагдаагийн хурандаа нар дээр анхаарал, маргаан төвлөрөөд байх юм бол бүр ч утга учиргүй байдал руу нийгмээрээ татагдан ороход ойртчихлоо. Угаасаа долдугаар сарын 1-нээс үүдэлтэй асуудалд нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй, хоёр эрэг дээрээс чулуу шидэлцэж байгаа хүмүүс ийм байдлаар бол улам л тэмцэлдэх бололтой. Мэдээж, энэ бүх асуудлаар хүмүүс нэг ижил ойлголт, үнэлэмжид хүрэх бололцоогүй, ингэж шахах нь ч өөрөө буруу л даа. Гэхдээ аливаа хэрэг, маргааныг шүүх л тасалдаг. Шүүхийн шийдвэр эцсийнх, хэн ч түүнийг дагах ёстой. Ийм байдлаар асуудлыг нэг цэгт хүргэсэн цагт л хоёр талын тэмцэл эцэслэгдэх биз. Хамгийн чухал нь хэн ч хүлээн зөвшөөрөх дархлаа тээсэн шударга шийдвэр гарах ёстой. Үүний тулд юуны өмнө долдугаар сарын 1-нээс үүдэлтэй хэрэг явдалд хариуцагч, хохирогч, холбогдогч бүх талууд зөвшилцөх, харилцан нэг нэгнээ сонсох шаардлагатай боллоо. Хуулийн шийтгэл оноохыг хүлээлгүйгээр алдаатай, буруутай талууд ёс суртахууны хариуцлага хүлээж, уучлал, гэмшлээ илэрхийлэх эр зориг гаргамаар байна. Иргэдийн хүлээж байгаа зүйл энэ байж ч мэдэх юм.

Улс төрийн нөхцөл байдал сонгууль дөхөх тусам хурцаддаг. Ийм хөрсөн дээр додугаар сарын 1-ний хэрэг явдлыг эрүүлээр хэлэлцэх бололцоо улам бүр хомсдох нь тодорхой. Тэр хэрээр нийгмийг хэдэн хэсэгт талцуулсан эл асуудал долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас ч илүү хурц, хэрцгий зүйл болж хувирахыг үгүйсгэх аргагүй. Дөрвөн жилийн өмнөх долдугаар сарын 1-нийг хүчирхийлэл, үймээнд хүргэсэн бухимдал нь тэр үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн стресс, хямрал байсан. Тэр үеийнхээс ч илүү бухимдал, хямрал хуримтлуулчихаад байгаа иргэдийнхээ нуруун дээр дахиад ачаа нэмчихээд улс төрийн сонгууль явуулж болохгүй байх. Долдугаар сарын 1-нээс үүдэлтэй нийгмийн хагарал, хэрүүл дээр дахиад улс төрийн өрсөлдөөн зарлавал юу болох бол? Эв нэгдэлтэй байсаар байтал, тэрчлэн зовлонгоо хүртэл адилхан хуваагаад байхад л ард түмэндээ хандан сонгууль бүрээр “эвтэй байхдаа хүчтэй” гэж уриалдаг улстөрчдийн энэ үг жинхэнэ утгаараа одоо л хэрэгтэй болчихоод байна.

 

З.БОРГИЛМАА
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Торгон зураг Урлаг

У.Хүрэлсүх: Хүчирхэг төртэй улс ард түмнийхээ баялгийг хууль бусаар алддаггүй

28/05/2021
Торгон зураг Урлаг

Нийслэлийн утааг бууруулж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хан-Уулчууд талархал илэрхийллээ

28/05/2021
Торгон зураг Урлаг

“Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДДАГ АСУУДАЛ”

09/03/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.