Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Залуу малчдаа дэмжих аян”-ы баг Ховд аймагт ажиллажээ
Нийгэм

“Залуу малчдаа дэмжих аян”-ы баг Ховд аймагт ажиллажээ

Урлаг Урлаг21/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17390845_1606803332670672_5510562810365058917_o7033235912017-03-21-17-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Олон ястаны өлгий, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт “Залуу малчдаа дэмжих аян” хүрч ажиллажээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Ховд аймаг дахь зэвсэгт хүчний 123-р ангийн жагсаалд оролцож, Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэлээ. Мөн аймгийн засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон холбогдох албаныхантай уулзаж, аймгийн хөгжлийн бодлого, асуудал шийдэл, малчдын тухай зэрэг олон асуудлаар санал солилцжээ.

     Аймгийн төрийн албан хаагчдад Монгол төрийн тухай, төрийн албан хаагчийн ёс зүй, зөв хандлагын талаар “Менежерээс манлайлалд” сэдвээр лекц уншжээ. Залуу малчин аяны хүрээнд аймаг бүрээс нэг малчин өрх сонгож тавин эм төлөг бэлэглэж байгаа. Энэ удаад Ховд аймгийн Дөргөн сумын малчин О.Ганбаатарт тавин эм төлөг өгчээ. О.Ганбаатар нь эхнэр, найман хүүхдийн хамт ам бүл арвуулаа амьдардаг, тавь гаруй толгой малтай юм байна. Аяныг Монгол поп опера Уверютура хамтлаг “Монгол минь” тоглолтоороо дэмжин оролцож байгаа төдийгүй тоглолтын орлогоосоо малчдад хандивлаж байгаа хонины санхүүжилтийг бүрдүүлж байгаа юм байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга ММСЗУХ-ны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд аймаг бүрт холбооныхоо салбар холбоог байгуулж байгаа. ММСЗУХ-ны ЕНБД Н.Мөнхбаясгалангийн хамт Ховд аймгийн салбар холбоог хуралдуулж, холбооны даргаар Т.Заяаг сонгосон юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.