Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сэнтий түшсэн хатад” номын нээлт боллоо
Нийгэм

“Сэнтий түшсэн хатад” номын нээлт боллоо

Урлаг Урлаг24/03/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1174328729183572017-03-24-14-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын эзэнт гүрний Их хатдын нууцлаг түүхийголон орны эрдэмтэн судлаачид эх сурвалжид тулгуурлан судалж, цөөнгүй ном бүтээл олны хүртээл болж байсан. 2010 онд Америкийн нэрт эрдэмтэн Жэк Уэтерфорд“Монголын их хатдын нууц товчоо” хэмээх номоо хэвлүүлж байсан бол өдгөө 2017 оны босгон дээр судлаач Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” хэмээх ном нээлтээ хийснээр дундад зууны үед түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн ч төдийлөн судлагдаагүй Монгол хатдын тухай бүтээл олны хүртээл боллоо. 

    Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар уг номын нээлтийн үеэр хэлэхдээ, “Энэхүү ном нь Монголын Их хааны хатнаар өргөмжлөгдөн төрийн их сэнтийн дэргэд суудал засуулах хувьтай төрсөн бүсгүйчүүдийн нууцлаг агаад сургамж, ухаарлаар дүүрэн намтар түүхийг өгүүлнэ” гэж дүгнэсэн юм. “Сэнтий түшсэн хатад” ном нь Их хааны хатдын тухай болон Солонгосын вангуудтай ураг барилдсан найман Монгол гүнжийн намтар бүхий хоёр бүлэгтэй бөгөөд эл номонд нийт уншигчдад зориулан түүхэн найруулал хэлбэрээр бичигдсэн байна. Ази тивийг бүхэлд нь захирч байсан Монголын Их Юань гүрний эзэн хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, аугаа гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан хатдын нууцлаг түүхийг энэ номноос мэдэх боломжтой аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.