Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолт болно
Нийгэм

“Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолт болно

Урлаг Урлаг28/03/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
460cf690a117b08d0c38bb8e1ee176a2original2710556532017-03-13-11-48[www.urlag.mn]8552488042017-03-28-12-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УДЭТ-ын уран бүтээлчид “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтынхоо хүрээнд “Гамлет”, “Царцаа намжил” жүжгээ Дорнод аймгийн Чойбалсангаас ирэх дөрөвдүгээр сарын 21-23-нд, Дархан-Уулд 28, 29-нд “Царцаа намжил”, “Жаргаагүй нар”-ыг тоглох гэж байна.

   Түүнчлэн олон улсын театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирын Соёл урлагийн их сургуулийн профессор, ОХУ-ын болон Буриад Улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт, “Алтан маск” наадмын шагналт, найруулагч Бадагаева Туяна манай улсад хүрэлцэн ирж, “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт зохион байгуулах гэнэ. Мөн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад Улсын ардын жүжигчин, төрийн шагналт Сультимов Доржо Норбосампилович УДЭТ-ын уран бүтээлчидтэй туршлага солилцох юм байна.

   Аялан тоглолтоор дээрхи жүжгүүдийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олон нийтийн хүртээл болгох аж. Харин “Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэл, “Царцаа намжил-Үлгэрч хүүхэд” уралдааныг БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, СУИС-тай хамтран ЕБС-ийн сурагчдийн дунд зарлажээ. Шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сард явагдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.