Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын яруу найрагчдын бүтээлийг нийтэлжээ
Нийгэм

Монголын яруу найрагчдын бүтээлийг нийтэлжээ

Урлаг Урлаг01/04/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17578109_10154470848978297_2024054103_n1488239432017-04-01-18-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Туркийн "Хориотой жимс" хэмээх утга зохиолын сэтгүүлийн Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан энэ оны гуравдугаар сарын дугаарт "Орчин үеийн Монголын яруу найраг" нэртэй булан нийтлэгджээ. "Хориотой жимс" сар тутмын сэтгүүлийг "Komşu" буюу "Хөрш" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг бөгөөд үүсгэн байгуулагч нь зохиолч Энвэр Эркан юм. Мөн түүний байгуулсан Яруу найраг Орчуулгын академи нь олон улсын яруу найргийн цоморлог эрхлэн хэвлүүлдэг бөгөөд удахгүй Монголын яруу найргийн антологийг эрхлэн гаргахаар ярилцаж байгаа ажээ. Ийнхүү энэ жил 15 жилийн ой нь тохиож буй тус сэтгүүлд Монголын яруу найрагч Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш нарын бүтээлийг, доктор Б.Магсаржавын өмнөтгөл танилцуулгатайгаар турк хэлнээ нийтэлжээ.

   Д.Нямсүрэнгийн "Амитаба", О.Дашбалбарын "Салхиар ганхах цагаан өвсөнд…", Г.Мэнд-Ооёогийн "Анхны бүтээл", М.Уянсүхийн "Сондгой өнцөгт ертөнц", О.Цэнд-Аюушийн "Намар" зэрэг бүтээлүүдийг Туркийн яруу найрагч, орчуулагч Месүт орчуулгыг хийсэн байна.

Туркийн яруу найрагч, орчуулагч Месүт

Туркийн яруу найрагч, орчуулагч Месүт

Туркийн "Хориотой жимс" хэмээх утга зохиолын сэтгүүлийн эрхлэгч

Туркийн "Хориотой жимс" хэмээх утга зохиолын сэтгүүлийн эрхлэгч

 

О.НАРАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

17/08/2026

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.