Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Яг түүн шиг-2”-ын нууц ноёнтон тодров
Нийгэм

“Яг түүн шиг-2”-ын нууц ноёнтон тодров

Урлаг Урлаг03/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17434633_1271059746312657_6715894578599836127_o_1000629768832017-04-03-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь удаагийн тоглолт эхэллээ. Ням гаригийн үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами нар оролцох нь тодорхой байсан бол найм дахь оролцогч нь анхны дугаар дэлгэцээр цацагдтал нууц хэвээр байсан юм. Тэгвэл өчигдөр үдэш (2017.04.02) “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаар дэлгэцээр цацагдаж, найм дахь оролцогч буюу нууц ноёнтон тодорч, “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын шүүгч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. Тэрбээр уг шоунд оролцох гаргалгаагаа сошиал ертөнцөөр аялах явцдаа олсон гэдгээ зарласан юм. Тэрбээр “Яг түүн шиг-2” шоунд 60, 70-аад оныхныг төлөөлж оролцох бөгөөд олимпын “Түрүүлэхдээ биш оролцохдоо” гэдэг зарчмыг баримтална гэсэн юм.

   Харин Г.Ганхүүгийн оронд продюссер Б.Наранзун уг шоуны шүүгчийн суудалд суулаа. Жүжигчин Н.Онон дахин шүүгчээр ажиллаж байгаа бол зочин шүүгчээр жүжигчин Г.Ундармаа уригдсан юм. Хөтлөгч Э.Цолмонбаяр түүнийг “Хүмүүнлэгийн үйлсийн элч” хэмээн өргөмжилсөн. Шоуны бас нэгэн шүүгч бол жүжигчин, хөтлөгч Болдоо солигдоогүй, ажлаа үргэлжллүлж байгаа. Тэрээр оролцогчдыг угтан золгож, лифтэнд урин суулгадаг учраас “лифтчин Болдоо” гэж нэрлэх нь бий.

   “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорсон юм. Тэрбээр СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч, “Наян булаг” дууг нь дуулсан юм.

Д.ЦЭЭНЭ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “TIME 100” үдэшлэгийн шилдэг төрхүүд

30/04/2026

Хамгийн ихээр стресс тайлдаг хамтлагаар “Linkin Park” тодорчээ

30/04/2026

T.O.P YouTube-д эргэн ирлээ

30/04/2026

“Sold Out on You” цуврал “Netflix”-ийн гадаад хэлээрх цувралын жагсаалтыг тэргүүллээ

30/04/2026

“The Jimi Hendrix Experience”-ийн өв залгамжлагчид зохиогчийн эрхийн маргаанд ялагдав

30/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.