Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын 2016 оны шилдэг уран бүтээлчид тодорлоо
Нийгэм

Монголын 2016 оны шилдэг уран бүтээлчид тодорлоо

Урлаг Урлаг08/04/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17842334_1237834723001126_1983745668_n9911261342017-04-08-17-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулдаг "Мөнгөн мод" ёслол хүдэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тодруулбал тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 номинацид 2016 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цомыг гардууллаа.

    Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор ес дэх удаагаа зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд соёл, урлагийн 17 байгууллагын 25 шилдэг уран бүтээлчид нэр дэвшин өрсөлдсөн юм. Журмын дагуу шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулдаг бөгөөд цомыг 3.0 сая төгрөгийн шагнал дагалддаг билээ. Ингээд та бүхэндээ энэ жилийн “Мөнгөн мод” цомын эздийг алдаршуулан танилцуулъя.

  1. “Шилдэг хөгжимчин”-өөр Хөгжим, бүжгийн коллежийн багш МУСТА Чулуунбатын Мөнх-Эрдэнэ
  2. “Шилдэг дуучин”-аар Серж Меценат сангийн дуучин Энхболдын Анхбаяр
  3. “Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин”-ээр Улсын Хүүхэлдэйн Театрын жүжигчин  Цэцгээгийн Цэрэндорж
  4. “Шилдэг бүжигчин”-ээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол бүжигчин МУСТА Отгонтөгсийн Анужин
  5. “Биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан”-аар МУСТА Мягмаржавын Ариунтөгс
  6. “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”-аар “Бүү март” түүхэн уран сайхны киноны найруулагчаар ажилласан найруулагч Адъяадоржын Мөнхсүх нар тус тус тодорч “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгийн эзэд болцгоолоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026

Ке Хюи Куан “Never Say Die” нэртэй дурсамж номоо гаргалаа

18/09/2026

Хоён “Hope” киног “мөрөөдлийн төсөл” хэмээн онцолжээ

18/09/2026

Ejae-г “Le Sserafim”-ийг шүүмжилсэн гэх яриа дэгдэв

18/09/2026

Тираннозавр үлэг гүрвэл халуун цустай, биеийн температур нь хүнийхтэй ойролцоо байсныг судлаачид тогтоожээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.