Дэлхийн хамгийн сонирхолтой музейнүүдэд ямар суут бүтээлүүд хадгалагддаг вэ?
Музейн сан хөмрөгт үзэгчдийн нүдэнд өртөөгүй, дэлхийн урлагийн суут бүтээлүүдолон бий. Лондоны“Тейт” галерей гэхэд өөрийн эзэмшлийн үзмэрийн дөнгөж 20 хувийг нийтэд зориулан дэлгэсэн байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 14000 үзмэр гэсэн үг юм. Третьяковын галерей гэхэд нийт үзмэрийнхээ дөнгөж 10 хувийг дэлгэсэн байдаг бол АНУ-ын “Гуггенхейм”музейгурваас бага хувийг нийтийн хүртээл болгодог. Тухайлбал, Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей ПаблоПикассогийн 1221 үзмэр, бүтээлтэй ч байнгын үзмэртээ түүнээс ердөө 24 бүтээлийг нь л тавьсан байх жишээний.
Алдартай музейд энэчлэн суут бүтээлүүдийг “нуух” нь цаанаа өөрийн гэсэн шалтгаантай гэнэ. Үүнд музейн цуглуулга тэдгээрийн талбайгаас хамаагүй олон зай талбай, хэмжээг хамардаг нь нөлөөлдөг байна.
Эрмитаж, Британийн музей энэ асуудлыг ил нээлттэй агуулах байгуулах замаар шийдэхээр оролддог. Тэд сейф, үзмэрийн цонх болох төхөөрөмжүүдийг ашиглан соёлын өвийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч эхэлжээ.
Түүнчлэн суут бүтээлүүдийн ихэнх нь техникийн шалтгаан, хадгалалтын горим, харагдах байдлын хувьд нийтэд үзүүлэх боломжгүй болсон байдаг аж.
Жишээлбэл, зураачдын график зургийг гурван сараас илүү хугацаанд өлгөөтэй байлгаж болдоггүй. Дараа нь тэднийг тусгай орчинд жил хагасын хугацаанд хадгалах хэрэгтэй болдог байна.
Венийн “Альбертина” галерейд хадгалагддаг АльбрехтДюрерын “Туулай” гэж бүтээлийг хамгийн сүүлд 2014 онд буюу өмнө үзүүлснээс 10 жилийн дарааолон нийтэд толилуулжээ. Одоо “Туулай” дахин хэдэн жил “унтах” нь тодорхойгүй.
Пушкины музейд АльбрехтДюрерын бар зургийн 215 дардас байдаг ба тэднийг цөөн тоогоор ээлжлэн үзүүлдэг. Бусад бүтээлүүдийг ч мөн адил ийм маягаар үзмэрт байрлуулдаг байна.
Агуу уран зураачдын бүтээлийг бүгдийг дэлгэн харуулдаггүйн гурав дахь шалтгаан нь тэднийг таньж чадаагүй явдал. Хэдэн зуун бүтээлийг музейн агуулахад шинжилгээнд оруулахаар дугаарласан байдаг.Энэ хугацаанд зарим нь тэрхүү шалгалтыг даалгүй, хуулбар болох нь илэрдэг.
Ван Гогийн “Улаан малгайтай хүн” зураг 1975 оноос хойш Амстердамын музейн сан хөмрөгт тоосонд дарагдан нилээд уджээ. Хожим 2002 онд уг зургийг нарийн шинжилгээгээр Ван Гогийн жинхэнэ бүтээл гэдгийг баталж чадсан байдаг.
Мөн л ийм шалтгаанаар “Улаан бүрх малгайтай эмэгтэй” хэмээх Пикассогийн зургийг Индиана мужийн Эвансвилийн Дүрслэх урлаг, түүх, шинжлэх ухааны музейд хадгалж байв. ПаблоПикассо уг зургийг цонхны чимэг зургийн gemmaux (жеммо]) гэх ховор стилиэр 1950 онд зуржээ.Гэтэл музейн ажилтнууд уг зургийг анх авахдаа Gemmail гэх огт байхгүй зураачийн нэрээр бүртгэсэн байжээ. Энэ алдааг зураачийн намтрыг бичигч музей руу холбогдож, залруулснаар 1963 онд ер бусын бүтээлийг таньсан юм.
“Хувилгаан гэр бүл” зургийн таталбар болгож Рафаэлийн бүтээсэн зураг ч ийм алдаанд өртжээ. Уг таталбар Модено хотын музейн агуулахад хадгалагдаж байсан юм. Энэ ажлыг XIX зуунд хийгдсэн хуулбар гэж үзэж байгаад 2010 онд шинэ техник технологийн тусламжтайгаар Сэргэн мандлын үеийн гайхамшигт зураачийн бүтээл гэдгийг тогтоожээ.
Уэльсийн үндэсний галерей хүртэл өөрийн хайртай зураач Уильям Тернерийн гурван ч бүтээлийг 2010 он хүртэл хонгилдоо хав даржээ.Тэдгээр бүтээлийг1960-1980 онд явуулсан шинжилгээгээр гурван ч удаа хуурамч хуулбар гэж тогтоосон байв. Ингээд шинэ техник ашигласнаар2012 онд жинхэнэ эх зургууд болохыг нь тогтоожээ.
Жозеф Раитын “Колизей сарны гэрэлд” зургийг муу засварласны уршгаар1960-аад оноос эхлэн агуулахад хадгалах болжээ. Хожим түүнийг гаргахдаа сэргээн засварласныгмартаж, 2015 он хүртэл зураачийн шавь нарын нэгийг зурсан гэж үзсэн байв.
Дэлхийн алдартай музейд энэ мэтээр хана туурга, агуулахдаа хэдэн мянган таавар, таамаг агуулж байдаг. Харин энэ бүх нууцыг Travel Channel сувгийн ДонВайлдманы“Музейнн таавар” маш сайн тайлбарлаж байгаа. Тэрбээр өдгөө музейн агуулахын зурганд судалгаа, тайлбар хийдэг гол хүн болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР