Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ
Нийгэм

“Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

Урлаг Урлаг12/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
23e1f901273f769b27244b526f3dd6834849943402017-04-12-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Чингэлтэй дүүргээс 2016-2020 онд “Иргэд нь жаргалтай, Ирээдүй нь гэрэлтэй дүүрэг” зорилтыг дэвшүүлж, “Чингэлтэйн боловсрол”, “Эрүүл мэнд 2020”, “Хамтдаа хөгжье”, “Жаргалтай гэр бүл”, Хотын иргэн-Хотын соёл” “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулан, хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Алтан код” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Үймээзэд тохиолдсон явдал” хүүхдэд зориулсан сургамжит жүжиг 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.

   Сүүлийн жилүүдийн манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтэл тохиолдож, осол гэмтэлд өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. 2016-2017 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 65 сурагч ахуйн осолд өртжээ. Энэ тоог цаашид өсгөхгүй байх, хүүхэд багачуудаа ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү жүжгийг хүүхэд багачуудад хүргэж байгаа юм.

   Жүжгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Энэхүү хүүхдийн сургамжит жүжиг нь аюулт ослын эх үүсвэр болсон гал түймрийн осол, ялангуяа ахуйн хүрээнд ихээр үйлдэгдэж байгаа халуун тогоо, цахим тоглоомын хор хөнөөлийг хүүхэд багачууддаа ойлгуулж, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн аваар ослоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой юм.

Жүжгийг дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 14080 хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026

“Star Trek”, “X-Men” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө

30/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

30/10/2026

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатарын мэндэлсэн өдөр

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.