Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“New Face” хаврын анхны загварын чиг хандлагыг тодорхойлно
Уртын дуу

“New Face” хаврын анхны загварын чиг хандлагыг тодорхойлно

Урлаг Урлаг12/04/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f5g4dfgdfgrrtr16684075382017-04-12-10-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн “Эра” төвөөс зохион байгуулдаг “New Face” оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дах удаагийн уралдаант наадам энэ сарын 15-нд Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд болно.

   Уг уралдаант наадам телевиз, кино дэлгэц, загварын тайзнаа шинэ дүр төрхийг тодруулдагаараа онцлог юм. Жил бүрийн шинэ дүр төрхүүд сонгогдсон аж ахуйн нэгж, компани, продакшнуудын нүүр царай болохоос гадна дэлхийн агентлагуудтай хамтран ажилласаар ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хотын соёлд залуус бидний оролцоо” уриатайгаар оролцож байгаа юм.  

   Оролцогчдын дунд хотын соёлын талаархи  илтгэлийн уралдаан зарлаж, мэтгэлцээний хэлбэрээр санал солилцуулах, хувь хүний төлөвшил бие авч явах соёл зэрэг хичээлүүд орж байгаагаараа өмнөх  жилүүдээс онцлог аж. Мөн уралдаант наадамд оролцогсод сарын турш нэг баг болон бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ биеэ авч явах соёл, тайз, дэлгэц, загварын хичээлүүдийг шилдэг загвар өмсөгчид, мэргэжлийн багш нараар заалган хичээллэж өнгөрүүлдэг. Тус наадмын ялагчдаас дурьдвал “Дэлхийн Мисс” тэмцээний монгол дах үндэсний ялагч Э.Сэлэнгэ, Б.Батцэцэг нар юм.

   “Эра” төвийн хувьд 2001 онд оны шилдэг дүр төрх шалгаруулах “New Face” уралдаант наадам, анхны “Lingerie show”, “Бяцхан мисс”  уралдаант наадмуудыг зохион байгуулсаар ирсэн юм.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.