Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
Нийгэм

“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг17/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10511641_310707119105733_5271280774419552415_o1467853632017-04-17-11-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

   Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг  [email protected] цахим хаягаар авах юм байна.

    Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 10-ныг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд гурван байр эзлүүлж, ирэх сарын 15-ны өдөр уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.