Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!
Уртын дуу

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Урлаг Урлаг17/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
olloo_mn_1412395440_хшш2877792092015-12-23-16-34[www.urlag.mn]6462334792017-04-17-11-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Техник хэрэгсэл хөгжиж, мэдээ мэдээллээр халгиж цалгих болсон өнөө үед нэг газраас хуулж(copy), нөгөө газар нааж(past) хуумгай юм хийчхээд хурдан шаламгайгаараа дуудуулдаг хулхи нөхдүүд олширлоо. Сонссоноо бодож боловсруулалгүй амаараа гаргагчдыг гурван ямхын сэтгэгчид гэдэг. Харин хуруугаараа товч дараад, харснаа хуулдаг нөхөд хоёроос доош ямхаар сэтгэдэг болов уу. Гэмээ нуух гэж элдвийг сэдвэл хожмын өдөр хэрэг хүндэрч, ухааны цараа, хүн чанарынх нь хэмжээ ганц ямхад ч хүрэхгүй болж мэднэ. Ийм хүмүүсийн гэм өөрөөр нь дуусахгүй, өрөөлд яаж халддагийг эх хэлэнд шингэсэн энэ төрлийн энгийн жишээгээр тайлбарлая.

   Орос, англи хэлний үгийг үг, нөхцөлийг нөхцөл болгож, дөхөхийг нь “хуулаад”, нийлүүлж “наагаад” ярих хүмүүс байна аа. Эхнийх нь “…-х болно” гэдэг илүүдсэн үгтэй ирээдүй цаг. Энэ нөхцөл эрдэм шинжилгээ, албан бичигт байтугай энгийн, уянгалаг үгтэй байх ёстой жирийн яриа, шүлэг зохиолд ч олшрох боллоо. Тодруулбал орос, англи хэл “Я буду ждать тебя. I will go to Russia.” гэж үйл үгийнхээ өмнө ”будеть, will” гэсэн үг тавьж ирээдүй цагаа илэрхийлдэг. Монгол хэл харин “-на, -нэ, -но, -нө” нөхцөлөөр илэрхийлнэ. Эх хэлний ийм энгийн зүйлийг бодолгүй “үгийн оронд үг хуулж, нааж “Я буду ждать тебя.”-г “Би чамайг хүлээх болно.”, “I will go to Russia”-г “Би орос явах болно.” гэж орчуулснаас энэ алдаа эхтэй. Орос, англи хэлтэй хүмүүсийн энэ алдаг энэ хэлийг гадарладаг ч үгүй хүмүүс бас л шууд “хуулж, наагаад” муухай яригчдын цуваанд ороод байгаа. Гадаад хэл мэддэг, мэддэггүй бүгдээрээ бурууг “хуулж, нааж” муухай ярилгүй, өөрөө бодож “Би чамайг хүлээнэ.”, “Би Орос явна.” гэж гоё ярьцгаая.

Гурав бус гурван зуун ямхаар сэтгэж Монгол орноо хөгжүүлцгээе!

 “Егөөтэй 99 тайлбар” номын “Бодохгүй хуулахаас болгоомжлохгүй бол ганц ямхад ч хүрэхгүй шүү” өгүүллийн хэсгээс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.