Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Медиа уран бүтээлчдийн анхааралд
Уртын дуу

Медиа уран бүтээлчдийн анхааралд

Урлаг Урлаг17/04/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Final-Logo-UBMAF-01_7007744951002017-04-17-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

едиа URBAN ENCOUNTERS: BETWEEN MIGRATION & MOBILITY

“ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН”
ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрөл зүйлийг тэр дундаа медиа урлагийг Монгол улсад хөгжүүлэх, энэ чиглэлээр бүтээл туурвиж буй уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Медиа уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой уран бүтээлч Та бүхнийг хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Хөтөлбөрийн агуулга, зорилго:
Хөтөлбөр нь нүүдлийн соёлоос суурьшмал соёлд шилжсэнээр гарч буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, түүний харилцан хамаарлыг эрэлхийлэхэд оршино. Төсөлд оролцогч-уран бүтээлчид нь социалист болон ардчилсан тогцолцооны эерэг ба сөрөг үр дагавар; нүүдэлчин соёлоос хотын соёлд шилжих үйл явц, хүмүүсийн амьдралын хэв маяг, шилжилт хөдөлгөөн зэргээс үүдсэн өнөөгийн Монголын нийгэм, соёлын нөхцөл байдалд харьцуулсан судалгаа хийх, дүгнэлт гаргах замаар бүтээлээ туурвин, олон нийтэд танилцуулна.
Хөтөлбөрт хэрхэн оролцож, үйл ажиллагаанд хамрагдах вэ?
1. Уран бүтээлч нь өөрийн туршлага, түүх, баримтан дээр үндэслэн хөтөлбөрийн хугацаанд хийх бүтээлийн санаагаа бичвэр болгон анкетийн хамт МУЗ-ийн [email protected] хаягаар илгээнэ.
Уран бүтээлч нь 1960-1980, 1990-2000-аад оны видео, 16мм-ийн хальсны болон дижитал дүрс бичлэгийг ашиглан бүтээлээ туурвина. Уран бүтээлчийн санаа нь чөлөөтэй, бүтээлч, шинэлэг байх бөгөөд хөдөөгөөс хот руу, нүүдэлчдээс хотжилт руу гэх мэт хоёр нийгмийн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг тусгасан, хөтөлбөрийн зорилгод нийцсэн байна.
2. Сонгогдсон уран бүтээлчид архивын дүрс ашиглан өөрийн санал болгосон бүтээлийг хийх 14 хоногийн онол ба дадлага ажил хосолсон сургалтанд хамрагдан, бүтээлээ хийнэ. Сургалтыг зочин багш-уран бүтээлч John Davis болон Stefan Rusu нар удирдан явуулна. Сургалт 2017 оны 4-р сарын 24-өөс 5-р сарын 07-ныг дуустал бүтэн өдрөөр, өдөр бүр зохион байгуулагдана.
3. 2017 оны 5-р сарын 10-ны өдөр багш, оролцогч уран бүтээлчдийн хамтарсан медиа уран бүтээлийн үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнг 14 хоногийн турш олон нийтэд нээлттэй танилцуулна.
Төслийн хугацаа: 2017 оны 4-р сарын 20-өөс 5-р сарын 20-ны өдөр
Хэрэгжих газар: Улаанбаатар хот
Тавигдах шалгуур:
 Видео бүтээл хийж байсан туршлагатай уран бүтээлч байх
 Архивын дүрс ашиглан уран бүтээл туурвих хүсэл сонирхолтой байх
 Багаар ажиллах чадвартай байх
 Хөтөлбөрийн хугацаанд давхар ажил эрхлэхгүй, үйл ажиллагаанд таслахгүй, тогтвор сууршилтай, тууштай оролцох боломжтой байх
 Өөрийн эвлүүлэг хийх зөөврийн комьютер, камер, hard drive-тай байх
Сонгон шалгаруулалт:
Хөтөлбөрт нийт 20 уран бүтээлчийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтыг Зочин багш нар, МУЗ-ийн Хөтөлбөрийн Хороо болон дэмжигч мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Сонгон Шалгаруулах Хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2017 оны 4-р сарын 19-нд зарлана.
Бүрдүүлэх материал:
 Өргөдлийн маягт болон хөтөлбөрийн хугацаанд хийх бүтээлийн тайлбар бичвэр /Маягтыг хавсралтаас үзнэ үү/
Татаж авах холбоос

http://share.gogo.mn/KImlVYCkwG26131491792569/Application form1.doc

 Хэрэв CV англи хэл дээр байвал хавсаргах
Гүйцэд бөглөсөн өргөдлийг 2017 оны 4 сарын 16-ний дотор Монголын Урлагийн Зөвлөлд холбогдох ажилтаны [email protected] ирүүлнэ үү.
Хаяг :
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)
Дельта төв /Урт цагааны зүүн урд талд/
402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Э-шуудан: [email protected]
Утас: 976-11-319015, 319017
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.