Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Титаник” киноны Жек, Роуз нар амьдрал дээр хэзээ ч болзохгүйн шалтгаан
Нийгэм

“Титаник” киноны Жек, Роуз нар амьдрал дээр хэзээ ч болзохгүйн шалтгаан

Урлаг Урлаг19/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Kate7275928562017-04-19-14-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жеймс Кэмерон зохиолыг бичиж, найруулсан “Титаник” кинон дээр гардаг олон сайхан хайрын сценыг үзэгчид одоо ч мартаагүй.

 

 

Ялангуяа хөлгийн тавцан дээр хоёр гараа алдлаад нисч буй хосын төрхөөр эл киног санах нь бий.

 

 

Аугаа хайрыг бүтээсэн жүжигчид болох Кейт Уинслет, Лео Ди Каприо нарыг кино гарсны дараа бодит амьдрал дээр хос болоосой хэмээн олон нийт хүсэх болсон гэдэг.

 

 

Бодит амьдрал, уран сайхны кино өөр боловч тэднийг яг л кинон дээр гардаг шигээ халуунаар хайрлаж дурлалцахыг үзэгчид хүлээж байлаа.

 

 

Кино дэлгэцээр гарсан хойно  ч тэд биесээ “babe”гэж дуудсан хэвээр нэгэндээ түшиг дэм болдог байв. Шилдэг жүжигчид маань дэлгэцийн бүтээлд ахин хамтдаа тоглосон нь Revolutionary Road байсан юм.

 

 

Гэвч хоёр жүжигчин  төдийгөөс өдийг хүртэл зөвхөн сайн найзын харилцаатай байсаар ирсэн юм.

 

 

Үзэсгэлэнт Кейт Уинслетыг 2012 онд Нед Рокнроллтой гэрлэх хүртэл Титаникын үнэнч үзэгчид “Жек, Роуз” хоёрыг нийлээсэй, цаашлаад кинон дээр үзэж чадаагүй жаргалтай гэр бүл болоосой гэж залбирч байв. Үүнээс өмнө Кейт хоёр ч удаа амьдрал зохиосон байлаа.

 

 

Оскарын шагналт жүжигчин Лео загварын сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдсон шигээ ганц бие амьдарч яваа. 41 настай Британи жүжигчин бүсгүй гурван хүүхдийн ээж болжээ.

 

 

Кейт Уинслет олон жил хүмүүсийн сэтгэлд нууцаар оршин байсан асуултанд хариулт өгчээ. Энэ бол Лео, Кейт хоёр хосууд болох уу? гэсэн асуулт байлаа.

 

 

“Лео бид хоёрын дунд хэзээ ч  ямар нэгэн романтик зүйл байсангүй ээ, тэр намайг эмэгтэй хүн биш эрэгтэй найзууд шигээ л хардаг байсан” хэмээн ярьжээ.

 

 

Гэхдээ л тэд сайн найзууд болсон. Оскарын шагнал гардан авах үеэр Кейт Лео руу чин сэтгэлээсээ хайрлаж бахдангуй харж байсан үе, тайзан дээр гарч үг хэлсэн Кейт руу Лео шоолонгуй хэрнээ өхөөрдөж харж байсан нь гэрэл зургийн хальсанд бий.

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, найруулагч Б.Тамир нарын ХОРШИЛ

26/02/2026

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.