Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь
Уртын дуу

Дуучин С.Заяа загварын бүсгүйчүүдтэй тэсрэлт хийсэн нь

Урлаг Урлаг27/04/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
teser9750005242017-04-27-16-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Загварын ертөнцөд хамгийн том нэр хүндтэй  “Next top model” шоу нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран эх орондоо амжилттай зохион байгуулж цорын ганц шилдэг оролцогчоо тодруулсан билээ.

Тус шоунд зориулж нийт нэг дуу, долоон аялгуу зохиосон нь одоо ч гэсэн үзэгчдийн дунд хамгийн эрэлттэй дуунуудаар нэрлэгдсээр байгаа юм. Тэгвэл нэвтрүүлгийн сүлд дуу болох “MNTM” хэмээх уран бүтээлийн дуу нь эхэлж гарч олонд хүрээд байсан бол энэ удаад шинэхэн видео клип нь цацагдаж үзэгч түмэнд хүрлээ. Сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй яваа “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа тус уран бүтээлийн дуучнаар тодорч шинэ уран бүтээл нь өнгөлөг хийгээд өвөрмөц шийдэлтэй болсон нь хамгийн их эрэлттэй уран бүтээлээр нэрлэгдээд буй. Олон уран бүтээлчдийн дундаас онцгойлон сонгогдсон Заяагийн стиль, дүр төрх тус клипний өнгө аяс хийгээд үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй тунчиг зохицсон болохыг сошиалын дэмжигчид нь онцлов. Хөгжмийн продюсер М.Тэмүүлэн, Х.Батмөнх нарын хамтын бүтээл “MNTM” дууг SENTIENCE Studio-гийн уран бүтээлчид дүрсжүүлсэн гүйцэтгэснийг хүлээн авна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.