Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ахмадуудаар гоёсон ”Алтан өргөө” тоглолт
Нийгэм

Ахмадуудаар гоёсон ”Алтан өргөө” тоглолт

Урлаг Урлаг01/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_03837088919792017-05-01-14-43[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нижгэнэсэн алга ташилт уртын урт үргэлжилнэ. Хэзээ ч дуусашгүй мэт. Энэ урт, бас чанга алга ташилтыг дуусахыг хүлээн тайзан дээр хөгжимчид, бас удирдаачид зогсоцгооно. Үзэгчдэд сэтгэлийн таашаал, цэнгэл эдлүүлсэндээ түүний хариуд ийнхүү алга ташилтаар шагнуулсандаа уран бүтээлчид  бахдалтай мишээж харагдлаа. 

Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичиж Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд бүтээсэн “Алтан өргөө” киноны хөгжмийг бүрэн эхээр нь 23 жилийн дараа тоглож сонордуулсан нь энэ юм. Улсын Филармонийн тоглолт нас насныханд зориулагдаж чаддаг аж. Өмнө нь миний үзсэн дэлхийн сонгодог хөгжмийн тоглолтын үзэгчдээр залуучууд голдуу байсан бол өнөөдрийн монгол киноны дуу хөгжмөөс толилуулах “Алтан өргөө” тоглолтын танхимыг буурлууд, симфони найрал хөгжмийн үе үеийн түүхийг бичилцсэн ахмад уран бүтээлчид, гавьяат жүжигчин З.Жарантав,хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин  Б.Зангад тэргүүтэй ахмадууд болон дүрүүдээрээ сэтгэлд хоногшсон алтан үеийн жүжигчид дүүргэжээ.

Энэхүү тоглолтыг Монгол Улсад Симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан тоглолоо. Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг нь монгол киноны хөгжмөөс, хоёрдугаар хэсэг нь монгол киноны дуунаас бүрдсэн юм. Дуучин Ц.Хулан, П.Өнөр жаргал, Б.Дэлгэр баяр, Т.Отгонбаяр, С.Ням баяр, Б.Хонгор, Б.Амаржаргал нар дуунуудыг үзэгчдийн хүртээл болголоо.

Энэ үеэр соёлын гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү “Алтан өргөө” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн байсан юм. Өнөөдөр энэ тайзан дээрээс, ахмад үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ нэг танхимд сэтгэлд хоногшсон кинонуудынхаа аяыг сонсох сайхан байна” хэмээлээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.