Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно
Уртын дуу

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно

Урлаг Урлаг02/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hamtdaa_ineemsegley_(2)_700928235592017-05-02-11-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас санаачлан зохион байгуулдаг “Хамтдаа инээмсэглэе” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Урлагийн их наадам энэ жил гурав дахь жилдээ тавдугаар сарын 02-ны өдөр буюу өнөөдөр БЗД-ийн “Соёлын төв” жанжин клубт болох гэж байна. “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аян нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 12 цуврал арга хэмжээ зохион байгуулж 2500 орчим хүүхэд, багачууд хамрагдсан байна. Энэхүү аянаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэг гол ажил нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” Урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт 120-130 сурагч хамрагддаг тусгай сургуулийн багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна.

   Энэ жил МЗХ-ний Залуучуудын Хүмүүнлэгийн байнгын хороо, “Сайны төлөөх өөрчлөлт” ТББ-ууд хамтран зохион байгуулж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад урам зориг, баяр баясал, итгэл үнэмшил нэмдэг энэхүү арга хэмжээний энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон анир” ХХК, мөн ивээн тэтгэгчээр “Эрхэм чанар” протезний үйлдвэр, “General Etalon” ХХК, “Kempenski Khaan Palace Hotel”-ийн хамт олон ажиллаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр ETV HD телевиз ажиллаж “Хамтдаа инээмсэглэе -2017” Урлагийн их наадмаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхээр болсон байна. Урлагийн их наадмын шүүгчээр Жүжигчин Г.Ундармаа хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн шүүгчээр хийлч Ч.Дэлгэрцэцэг, жүжигчин Г.Ундармаа, жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо TV cocktail хамтлаг нар оролцох бол хөтлөгчөөр "Болор цом" яруу найргийн наадмын шагналт, Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын Тэргүүн байрын шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Яруу найрагч Ч.Ууганбаяр оролцох юм байна.  Энэхүү Урлагийн наадмыг үзэх нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд ямар нэгэн такс, тасалбар борлуулагдахгүй бөгөөд сонирхсон хэн бүхэн очиж үзэх боломжтой бөгөөд та бүгдийг бяцхан үрсээ дагуулан үеийн найзууд нь ямар мундаг дуулж, бүжиглэдэг болохыг ирж сонирхуулаарай хэмээн зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Мөн хамтран ажиллах иргэн, хувь, ААН, байгууллагууд нээлттэй юм байна.

Ш.ОЧ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.