Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Польшийн кино, театрын алдарт найруулагч Кжиштоф Занусси Монголд ирнэ
Нийгэм

Польшийн кино, театрын алдарт найруулагч Кжиштоф Занусси Монголд ирнэ

Урлаг Урлаг02/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
04a583f1d1a862067ae978b125f68120_x39753571672017-05-02-11-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Польшийн кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер Кжиштоф Занусси анх удаа Монголд ирэх гэж байна. Түүнийг дэлхий дахины кино уран бүтээлчид андахгүй бизээ. Тэрбээр энэ сарын 8-11-нд “iCinema”  кино театрт болох өөрийнхөө нэрэмжит кино өдөрлөгт оролцож, кино уран бүтээлчдэд тусгайлан сургалт зохион байгуулах гэнэ.

   Өдгөө 78 настай тэрбээр Польшийн хамгийн алдартай найруулагчдын нэг бөгөөд бүтээлүүдээрээ Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго  зэрэг хотын кино наадмын шагнал хүртэж байжээ. Түүнчлэн Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотын театрт жүжиг болон дуурь найруулж тавьсан байна.

   Кжиштоф Занусси 1939 онд Варшав хотноо төрсөн бөгөөд 1959 онд Ягеллоны их сургуулийн физикийн тэнхим, 1967 онд Лодзь хотын Киноны дээд сургуулийг төгсчээ. 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байна.

  Уран бүтээл туурвихын зэрэгцээ Лодзь хотын Киноны дээд сургууль, Их Британийн Үндэсний кино урлагийн их сургууль, Колумбийн их сургууль, Ейлийн их сургууль, Калифорнийн Берклийн их сургууль, Кэмбриж, Индианагийн Нотр Дам их сургууль, Москвагийн Кино сургуульд багшилж, 10 гаруй орны 12 сургуулийн хүндэт профессор цол хүртэжээ. Мөн түүний бичсэн номнууд 10 гаруй оронд хэвлэгджээ. 1969 онд анх "Болорын бүтэц" уран сайхны киногоороо уран бүтээлээ эхлүүлж байсан бөгөөд өдгөө телевизийн 11, уран сайхны 27 кино, мөн тооны жүжиг дуурь найруулсан гэдэг.

    Кжиштоф Занусси Европын кино академийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Итали, Украин, Орос, Франц зэрэг орны хүндэт медалиар шагнуулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon: Соёлын өвийг хамгаалах нь ирээдүйн энх тайвны үндэс

22/07/2026

ФОТО: ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадмаас

22/07/2026

“Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг дэлгэнэ

22/07/2026

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.