Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэдийн тухай “Баримтат кино” бүтээжээ
Нийгэм

Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэдийн тухай “Баримтат кино” бүтээжээ

Урлаг Урлаг02/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18302252_409915612722748_1929736629_n9551184332017-05-02-12-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэхээр болжээ. Оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэний тухай харуулсан уг киноны арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү баримтат кинонд Малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажилллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг харуулахыг зорьсон байна. Үүнээс гадна баримтат кино толилуулсны дараа хүрэлцэн ирсэн зочид, та бүхний санал бодлыг сонсохыг хүсэж байгаагаа тодотгон хэллээ. Үүгээрээ нийгэмдээ идэвхтэй оролцсон таны туршлага ямар байв? Улс төр, нийгмийн амьдралд та оролцож чадаж байна уу? Өөрийн оролцоог нэмэгдүүлмээр байна уу? зэрэг асуултанд тулгуурлан кинонд оролцсон иргэдийн түүхэн дээр уншигч таны түүхээ нэмэрлэх хэлэлцүүлгийг өрнүүлж өргөн цар хүрээтэй болно гэдгийг онцолсон юм. Тус арга хэмжээ нь 5-р дугаар сарын 3-ны Лхагва гарагийн 17:00 цагт Туушин Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно.

   Олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй бөгөөд Монгол дохионы хэлний орчуулга давхар явагдах ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоход дөхөм гэлээ. Тус арга хэмжээ болон баримтат киног Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хийсэн байна. Дашрамд дурдахад: Бүгд Найрамдах Олон Улсын Хүрээлэнгийн 2016 оны есдүгээр сард УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлсэн эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.