Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»М.Зоригтын жаргал эзгүй хээрт!
Нийгэм

М.Зоригтын жаргал эзгүй хээрт!

Урлаг Урлаг03/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17458446_10211499470695725_6534222342003077623_n9592317292017-05-03-13-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн бүрийн шимтэн хэрэглэдэг сошиал медиа манай нийгэмд тун чиг олон хүнийг “од” болгосны нэг нь сошиал ханхүү М.Зоригт. Бизнесээс улс төрд хөл тавьсан тэрээрерэн оны ардчилсан хөдөлгөөнд оюутан залуусыг манлайлан оролцож явсан, 2000 онд Лу.Болд,Д.Баясгалан нарын хамт “Бодь” группийг үүсгэн байгуулж, одоогийн “Голомт” банкны суурийг тавьсан гээд нийгэм улс төрийн баавартай намтартай эр.

Харин 2004 онд улс төрд эргэн ирж, эргэлт буцалтгүйгээр хүч үзэх болсон тэрбээр уйтгартай, хөшүүн улс төрийн тогооноос чухамдаа сошиал медиагийн ачаар хөөрхөн пиар хийж, овойж товойж чадсан нь ёстой чадаж байгаа юманд аргагүй юм даа. Мань эрийн зураг авах хобби, тэгэх тусмаа хагас нүцгэн хөөрхөн Монгол бүсгүйчүүдийн хөрөг патиарууд ноён гишүүнийг сошиал ханхүү болгочихсон гэж болно. Тэгвэл М.Зоригт энэ удаад Монгол орныхоо бүх сум суурин газраар аялж гэрэл зургийн архив бүрдүүлэх айхтар том амбицтай төсөл боловсруулж аялалаа эхэлжээ.

Монголын толгой баячуудын нэг тэрбээр шинэ төсөлдөө Монголын үүрэн холбооны шилдэг компанийн нэг Юнителээс багагүй дэмжлэг авсанбололтой шүү. Учир нь  Фэйсбүүк пост, твиттер жиргээ бүрийнхээ урд, хойно нь Юнител, Гэр интернэт, 4G гэсэн гурван үгийг л зогсоо зайгүй бичих нь ингэж хардахад хүргээд байгаа юм. Хөрөнгө чинээгээр бол толгой цохих атлаа хөдөө хээр аялж, шороо тоосонд  дарагдах дуртай сошиалмений хэрэгцээнд Юнителийн 4G сүлжээ, “Гэр” интернэт үйлчилгээ ихэд таалагдсан бололтой. Түүнээс биш Монголын хур баян эрхэм бусдын бизнесийг ингэж өдөржин, шөнөжин рекламдах хүн яавч биш.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.