Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг “Хангарди” одонгоор шагналаа
Нийгэм

Ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг “Хангарди” одонгоор шагналаа

Урлаг Урлаг04/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14938041585909a47e656bb5744513032017-05-04-14-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулансэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа юм байна.

   Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь удаагаа тэмдэглэж байна. Анх Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулахад одоогийн хотын дарга С.Батболд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулиудыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдаж байсан. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе”хэмээлээ.

   Нийслэлийн удирдлагууд МСНЭ-тэй хамтран шат дараатайгаар олон ажил зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтаар сэтгүүлчдийн өмнө тулгараад буй асуудлуудыг ярилцан хэрхэн шийдэх талаар шийдэлд хүрэхийг зорьж байгаа юм.

   НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөллүүдэд баяр хүргээд “Бид бүхэн нийслэлийн иргэдийг сайн сайхны төлөө хамтран ажиллах ёстой. Нийслэлд хийж бүтээж байгаа маш олон ажил байна. Энэ бүгдийг нийслэлийн иргэдэд үнэн бодиттойгоор түргэн шуурхай хүргэдэг, мөн төр, иргэнийг холбож өгдөг гүүр нь хэвлэл мэдээллийнхэн юм. Хотын хөгжилд иргэн бүрийг татан оролцуулах үйл хэрэгт бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ

   МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, бүх харьяа газар агентлагуудын удирдлагуудыг танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ил тод нээлттэй байхаа хэвлэл мэдээллийнхний өмнө илэрхийлж байсан.

    Энэ бол маш том соёл, жишиг байсан. Нийслэлээс өөр яам, төрийн захиргааны байгууллага ингэж нээлттэй, харилцан хүндлэлтэй ажиллана гэдгээ илэрхийлж байгаагүй. Нийслэлийн удирдлагууддаа талархснаа илэрхийлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.