Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Мөнх хааны зарлиг” түүхэн кино хийнэ
Уртын дуу

“Мөнх хааны зарлиг” түүхэн кино хийнэ

Урлаг Урлаг08/05/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
17883870_157050154823234_3430828445380626683_n9619679952017-05-08-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Мөнх хааны зарлиг” хэмээх түүхэн адал явдалт шинэ уран сайхны кино мэндлэх нь ээ. Энэхүү уран сайхны киног 1256 оны Монголын эзэнт гүрний алс баруун хязгаарт болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээх аж. Тодруулбал монголчууд “Ассасин” хэмээх 170 жилийн туршид алан хядах ажиллагаагаараа алдаршсан лалын шашинтны бүлгэмийг дараад зогсохгүй “Уулын өвгөн” хэмээн өргөмжлөгдсөн ассасины толгойлогчийг олзолж авсан талаар өгүүлэх гэнэ.

   “Ассасин” гэдэг нь хөлсний алуурчид буюу бусдын өмнөөс амийг хороох даалгавар гүйцэтгэгч нар бүх цагийн үед байсаар ирсэн. Даалгавар гүйцэтгэсэн ассасин нь дараа нь зугтаж амиа аврах огтхон ч бодолгүйгээр анхнаасаа үүнд амиа золиосолдог байна. Түүхэн сэдэвт адал явдалт уран сайхны киног “Look films” продакшны хамт уран бүтээлчдийн бүтээх гэж байна. Одоогоор түүхэн уран сайхны киноны зохиол бэлэн болсон бөгөөд дүрийн шалгаруулалт хийж байгаа ажээ.

   Ассасинуудын гарт зөвхөн лалын ертөнцийн шах, ихэс дээдсүүд өртөж байсангүй. Мөн Баварын герцог 1-р Людвик, Иерусалимын захирагч Конрад Монферрадский зэрэг цуутай язгууртнууд өртөж амиа алдаж байжээ. “Уулын өвгөд”-ийн заналхийлэлд Хорезмын шах, Ромын пап, тэр ч байтугай Чингис хааныг хүртэл сүрдүүлэх гэж оролдож байсан тухай түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг аж.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.