Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Эх орны ялалтын баярын 72 жилийн ойн өдөр. 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Германы арми Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тиймээс энэ өдрийг Оросын ард түмэн мөн дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж, зовж, зүдэрсэн улс орнууд ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн.
Дэлхийн хоёрдугаар дайнд нийтдээ 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Агуу их Эх орны ялалтын баярт зориулсан баярын сүрт жагсаал, ёслолын арга хэмжээ Улаан талбайд болох юм.
Москвагийн цагаар 10:00 цагт Ялалтын парад эхэлнэ. Ялалтын баярыг Оросын телевизүүд бүх дэлхий даяар шууд дамжуулах юм байна.
ОХУ-ын зэвсэгт хүчин ойн баярын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
Өнөөдөр улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг жагсаж, парадад нэгдэх нь ээ.
Улаан талбайн парадад оролцох агаарын нислэг болон зэвсэгт техник, хэрэгслийг ингэж танилцуулжээ.