Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран бүтээлчид архивын дүрс бичлэг ашиглан, бүтээл туурвиж байна
Нийгэм

Уран бүтээлчид архивын дүрс бичлэг ашиглан, бүтээл туурвиж байна

Урлаг Урлаг09/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Urlagiin_zuvlul_(2)1225778552017-05-09-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ХОТЫН ТҮҮХ БА ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН” ТӨСӨЛ

   Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Архивын ерөнхий газартай хамтран архивт хадгалагдаж буй 16мм, 35мм-ийн хальсны дүрс бичлэгт суурилан экспериментал, абсракт видео бүтээл туурвих замаар хотын түүх, нийгэм соёлын өөрчлөлт, цаг үеийн шилжилт хөдөлгөөнийг олон нийт, залуу үеийнхэнд бүтээлчээр танилцуулах зорилготой “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” төслийг 2017 дөрөвдүгээр сарын 24-өөс тавдугаар сарын 12-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Төслийн зочин багш Молдав улсын уран бүтээлч, куратор Стефан Русу болон АНУ-ын кино найруулагч, медиа уран бүтээлч Жон Дэвис нар 14 медиа уран бүтээлч, телевизийн найруулагч, продюсер болон архивын ажилтнуудад хоёр долоо хоногийн медиа урлагийн сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар залуу уран бүтээлчдэд 16мм, 35мм-ийн хальсны дүрсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, хуучны дүрс бичлэгт тулгуурлан экспериментал видео бүтээл туурвих аргачлал, олон улсын туршлагаас хуваалцсан болно.

МУЗ нь “Хотын түүх ба Шилжилт, Хөдөлгөөн” медиа урлагийн төслийн оролцогч 14 уран бүтээлчийн архивын дүрс бичлэгт суурилан бүтээсэн богино хэмжээний кино үзвэрийг 2017 оны 5-р сарын 10-ны өдөр 19:00 цагт iCinema кино театрт олон нийтэд нээлттэй толилуулна.

Мөн зочин уран бүтээлч Жон Дэвис, Стефан Русу нарын уран бүтээлтэй танилцах “Урлагтай Яриа” уулзалт ярилцлагыг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр 15:00 цагт СУИС-ийн Радио, телевиз, Медиа урлагийн сургуулийн  “Дебют” театрт олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗийн 319017, 319015 утсаар болон [email protected]

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.