Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Ангирмаа “Өнгө аяс”-аа танилцууллаа
Нийгэм

Б.Ангирмаа “Өнгө аяс”-аа танилцууллаа

Урлаг Урлаг11/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
angirmaa_(2)_10009037163642017-05-11-18-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Ая, зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаагийн “Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо өлгийдөн авсан талаараа өнөөдөр /2017.05.10/ мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү хоёр цомгоо гаргах талаар удаан бодож, цомогтоо орсон бүх дуугаа өөрөө дуулж, Герман улсад хэвлүүлсэн талаараа хэвлэлийн хурлын өмнө сонирхуулсан юм.

   "Өнгө аяс" цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон дурсамж сэргээх уянгын сайхан дуунуудаа багтаасан бөгөөд ах Долгион, Оргил, Баясук, Батхүү нарын аялгуу болон өөрийнх нь бүтээлүүдэд оржээ. Д.Ангирмаа “Энэхүү цомогт миний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон. Цомогт орсон бүх дуунуудыг би өөрөө дуулсан. Цомгоо арилжааны гэхээс илүү найд нөхөд, гэр бүл гээд дотны хүмүүс бэлэглэх зорилгоор хэвлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг хөглөж байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Миний цомог таны олон сайхан дурсамжуудыг сэргээнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Түүний цомгийн хуралд МУГЖ, дуучин Б.Дашдондог хүрэлцэн ирж, сэтгэлийн ерөөл илгээсэн юм. Тэрээр “Би Ангираагийн дууг сонсч өссөн хүн. Хар залуугаасаа хамт ажиллаж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаадаа ир баяртай байна. Би Б.Ангирмааг дайчин, нөхөрсөг, маш сайн продюсер гэж тодорхойлно” гэсэн юм.

   Өнгө аяс цомогт “Тал нутаг”, “Миний дуу”, "Чиний харцанд", "Би асуумаар…" "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 10 гаруй дуунууд нь багтсан бол "Удахгүй ээ" цомгоос нь түүний "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг дуунуудыг багтаажээ.

Ш.ОЧ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг энэ сарыг дуустал толилуулна

17/08/2026

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.