Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачиллаа
Нийгэм

Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачиллаа

Урлаг Урлаг11/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
JANTSAN6688978872017-05-11-18-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэл сурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээр хаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүй олон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсрыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг билээ.

   Үзэл суртал нь нийгмийнхээ зорилгыг тодорхойлж, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлан томъёолж, хураангуйлан ард түмний ухамсарт амархан суулгадаг. Бас үзэл суртлын үндсэн дээр тухайн нийгмийн зөв буруугийн дэнс бүрддэг. Шинжлэх ухаанаас ялгаатай нь нийгмийн хүсэмжит болоод хүсэмгүй үзэгдэл, үйл явдлыг тодорхойлдог. Бид үзэл сурталгүй, нэгдсэн үнэлэмжгүй болохоор ямарваа нэг үйл явдлыг хараад туйлшрахыг үзүүлж байна. Бид ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 30-аад жил боллоо.

   Ардчилал бол тогтолцоо, харин бид үзэл суртлыг муу муухай гээд социализмтай хамт хаясан нь маш том алдаа юм. Үзэл суртал хаягдсанаар өнөөгийн монгол хүнд сайн муугийн тухай үнэлэмж алга болж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах чадвар нь мөхжээ. Өнөөдөр бид өөрсдийгөө харвал өөрөөсөө үнэтэй эд хэрэглэсэн, өөрөөсөө бусдыг үнэлж хүндэлдэггүй, хувийн амьдралаасаа өөр зорилгогүй, үнэт зүйлгүй болжээ. Бид Манжийн хаяанд явсан ХХ зууны хөмөрсөн тогоон дорх “Хуучин хүү”-гээс ялгарах юм нь машин техник л байна. Үнэт зүйлгүй бидэнд бэлгэшээхгүй юм ч алга болж. Фэйсбүүкэд хүйтэн хөх могой, хүүдийтэй мөнгөний зураг оруулаад “хурайлж” байна. Үндэсний үнэт зүйлгүй энэ монгол хүн ирээдүйдээ итгэлгүй, гутранги, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн өчүүхэн амьтан болж хувирав. Энэ л хандлагыг өөрчилж, монгол хүний язгуур мөн чанарыг сануулж, үндэстний хувьд урам зориг өгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Үүний тулд адаглаад ардынхаа мэргэн ухааныг эргээд нэг бодох, түүнийг нь ахин дахин сануулах хэрэгтэй байна. Үүнийг хэрхэн олон түмэнд ойлгуулахыг уран бүтээлчид бодож олж чадна.

   Уран бүтээлчид л нийгэмд хүргэж чадна. Иймээс би бүх уран бүтээлчдийг үүнийг дэмжээсэй билээ хэмээн хүсч байна. Төр засгийн төвшинд дэмжихгүй бол энэ ажил хий хоосон хөдөлмөр болно. Тиймээс өнөөгийн төр, засаг ч дэмжээсэй гэж хүсч байна. Миний ардын мянган мянган жилээр шалгарсан ухаан л бидэнд үзэл суртал, үндэсний үзлээ хайж олох, сэргээхэд тус болно” хэмээн ярьсан юм.

ЭХ СУРВАЛЖ: BREAKINGNEWS.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.