Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөг зохион байгуулав
Нийгэм

“Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөг зохион байгуулав

Урлаг Урлаг15/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
87704182352017-05-15-10-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Манай улс энэ өдрийг 12 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж НИТХ-ын төлөөлөлгч, Тэргүүлэгч Д.Баярсайхан санаачлан нийслэлийн СХД-ийн 10, 11, 28-р хорооны гэр бүлийн төлөөллийг оролцуулсан “Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. “Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хүрэлцэн ирсэн гэр бүлийн төлөөллүүдэд хандан  “Та бүхэнд Дэлхийн гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн МАН 2016 оны сонгуульд оролцохдоо “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Аз жаргалтай хот иргэнээс, аз жаргалтай гэр бүлээс эхэлнэ. Тиймээс бид иргэнээ дээдэлсэн, хүнээ дээдэлсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэн ажиллана гэдгийг та бүхнийхээ өмнө амлаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн гэр бүлийн төлөөллүүд болон бүх Монголынхоо нийт гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

 

Өдөрлөгийн үеэр ёсөн шилдэг гэр бүлийг шалгаруулан “Алтан ургийн үргэлжлэл” өргөмжлөлийг гардуулан өгсөн юм. Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгож тэмдэглэн өнгрүүлэхээр болоод байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Баярсайхан “Гэр бүл үнэ цэнэтэй байх ёстой. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгож, мэдэрч бие биенээ хайлан тогтвор суурьшилтай байвал Монгол Улсын хөгжлийн үндэс болох юм. Нийт Улаанбаатарчууддаа болон Сонгинохайрхан дүүргийнхээ нийт гэр бүлүүдэд Гэр бүлийн баярын өдрийн мэндийг хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв гэж НИТХ-ын Хэвлэл мэдэээллийн албанаас мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг энэ сарыг дуустал толилуулна

17/08/2026

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.