Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөгжлийн хөтөч” оюутны өдөрлөг зохион байгуулагдлаа
Нийгэм

“Хөгжлийн хөтөч” оюутны өдөрлөг зохион байгуулагдлаа

Урлаг Урлаг16/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18553060_1406726856051311_594232682_o9455458192017-05-16-21-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Ойрын жилүүдэд Монгол Улсад “ Хүн амын цонх үе” тохиож байна. Хүн амын цонх үе 8-12 жил үргэлжилдэг бөгөөд хүн ам зүйчдийн тооцоолсноор 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам нэлээд хөгшин бүтэцтэй орон болно гэж үзэж байна. Хүн амд эзлэх хөдөлмөрийн насны иргэд их байгаа энэ үеийн боломжийг зөв зохистой ашиглах нь манай улсын тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Иймд оюутнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион явуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

   Тухайлбал 2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 6724 нь буюу 21,7 хувь нь тухайн жилдээ ажилд оржээ. Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 32863 оюутан их, дээд сургуулиа төгсөхөөр байгаа юм. Залуучуудын дээд боловсрол эзэмшилт өндөр байгаа ч оюутан, залуучуудын xөдөлмөр эрxлэлт доогуур үзүүлэлттэй байгаа нь өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг юм.

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан XНXЯ, XXҮЕГазар зэрэг төрийн болон ТББ-ууд хамтран ИДСК, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах "ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ" өдөрлөгийг өнгөрсөн Даваа гарагт буюу 5-р сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд  14:00-17:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, Төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа зэргийг танилцуулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.