Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Японы гүнж Мако хуримаа хийхээр болжээ
Нийгэм

Японы гүнж Мако хуримаа хийхээр болжээ

Урлаг Урлаг17/05/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gff8uia2au0469vtcf47uo3kr3432823962017-05-17-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы угсаа залгамжлах ханхүү Акишиногийн охид болох гүнж Мако хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 25 настай Мако жирийн иргэнтэй гэрлэхээр болсон байна. Гүнжийн сүйт залууг Кэй Комуро гэдэг аж. Тэрбээр наран шарлагын газарт аялал жуучлалын ажилтан хийдэг гэнэ.

 

  Хос анх зоогийн газарт танилцсан бөгөөд хэсэг хугацаанд гэр бүлээсээ нууцаар болзсон байна. “Гүнжийн хурим удахгүй болно” хэмээн Японы Хааны ордноос мэдээллээ.

  Мако гүнж Японы “Christian University” их сургуулийг төгссөн билээ. Түүний дурлалт залуу мөн уг сургуулийг төгссөн байна.  Гүнж ийнхүү энгийн иргэнтэй хуримаа хийснээр хааны ордноос явж, хэргэм зэргээ хураалгах юм.

  Хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд буюу гүнж нар жирийн иргэнтэй гэрлэвэл хааны ургийн бичгээс хасдаг уламжлалтай.  Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2005 онд уг журмыг халах нь зөв хэмээн парламентад санал асуулга явуулсан ч дэмжлэг аваагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.