Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдийн баярын тоглолтуудын хувиарыг танилцууья
Нийгэм

Хүүхдийн баярын тоглолтуудын хувиарыг танилцууья

Урлаг Урлаг31/05/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mBArdTcCazarga1598477592017-05-31-10-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдийн үзвэрийг бэлтгээд байна. Ингээд өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг хүргэж байна.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРТ: /5.31, 06.01 – 15.00/

Хүүхдийн баярт зориулсан баярын тоглолт өнөөдөр, маргааш 15.00 цагаас тоглоно. Тус тоглолтын билет 5000 төгрөг бөгөөд Хүүхэлдэйн театрын кассар худалдаалж байна.


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ: /06.01-ний 12.00, 15.00, 18.00/

'ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ' сонгодог бүжгэн жүжиг. 

Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Тэгвэл энэхүү сонгодог бүжгэн жүжгийг маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр гурван удаа тоглох гэж байна. Тасалбар бүр бэлэгтэй бөгөд ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.

УЛСЫН ДРАМЫН ТЕАТР: /06.01-ний 14.00, 16.00-с/

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид зохиолч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяагийн бүтээл 'Царцаа Намжил' хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Маргааш энэхүү жүжиг театрын тайзнаа хоёр удаа тоглогдоно.

ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА: /06.01 – 10.00, 14.00/

Хүүхдийн бүжгийн сэдэвчилсэн тоглолтыг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид зургадугаар сарын нэгний өдөр хоёр удаа тоглох гэж байна.


КОРПОРЭЙТ КОНВЭШН ТӨВИЙН КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 – 13.00/

А.Толстойн 'Буратиногийн адал явдал' зохиолоос сэдэвлэн, Ардын жүжигчин С.Сарантуяагийн найруулсан 'АЛТАН ТҮЛХҮҮР' хүүхдийн жүжгийг ганцхан удаа тоглох гэж байнаэ. Хүүхдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг билээ.

'УЛААНБААТАР ПАЛАС' КОНЦЕРТЫН ТАНХИМ. /06.01 – 13.00/

'Үлгэрийн баатрууд хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа' хүүхэлдэйн жүжгийг зургадугаар сарын 1-д 13.00 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. Багачууд жүжиг үзэхээс гадна үлгэрийн баатруудтай хамтдаа зургаа татуулж, тоглох боломжийг олгох юм.


ХҮҮХДИЙН ОРДОН. /06.01 – 11.00, 16.00/

'ИД ШИДИЙН АЯЛАЛ' ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид 'Ид шидийн аялал' хүүхдийн жүжгийг хоёр удаа тоглох гэж байна. Жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч, одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой аж. Жүжгийн тасалбар 18 мянган төгрөг бөгөөд хүүхэд бүрт бэлэгтэй аж.


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан маргааш 11.00-16.00 цагийн хооронд 'Монгол хүүхэд' баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Монголын үндэсний тоглоом наадгайг сурталчилна.

Ч.БОЛОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.